Үндсэн хуулийн өөрчлөлтөд саналаа өгөөрэй

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Үндсэн хуулийн өөрчлөлтөд саналаа өгөөрэй

Үндсэн хуулийн өөрчлөлтөд саналаа өгөөрэй

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг улс, орон нутгийн хэмжээнд хэлэлцүүлж байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Г.Занданшатар нар мэдээлэл хийв.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийн төслийг наймдугаар сарын 5-наас эхлэн есдүгээр сарын 5 хүртэл орон нутагт хэлэлцүүлнэ.

Орон нутагт хэлэлцүүлэхээс гадна, шуудангийн салбар бүр дээр Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр санал авч байна. Саналаа өгөх хүсэлтэй иргэн хамгийн ойр байрлах шуудангийн салбарт хандаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг санал асуулгыг бөглөх боломжтой юм.

Мөн forum.parlament.mn сайтаар зочилж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслөөр санал өгөх боломжтойг хэвлэлийн хуралд онцлов.

Ингээд иргэдээс авсан саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Л.Болд нараар ахлуулсан ажлын хэсэг нэгтгэж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөлд тусгаад УИХ-д өргөн барих аж.

Төслийг УИХ-аар хэлэлцсэний дараа Ард нийтийн санал асуулгаар баталгаажуулах аж. Ингээд баталгаажсаны дараа 2020 оны долдугаар сарын 1, эсвэл 2021 оны долдугаар сарын 1 гэсэн хоёр хугацааны аль нэгийг сонгож хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Г.Занданшатар:

-Үндсэн хуулийн талаар бүх аймаг, дүүргийн иргэдээс санал асуусан. Судалгаанд оролцсон нийт иргэдийн 72 хувь нь дэмжсэн. Анхдугаар зөвлөлдөх санал асуулгаар хэлэлцүүлсэн зургаан асуудлын дөрөв нь дэмжлэг авсан.  Энэ хүрээнд Үндсэн хуулийн өөрчлөлт явж байгаа. Түүнээс хэн нэгний эрх мэдлийг хасах, нэмэх тухай улстөржүүлсэн зүйл биш. Ерөнхийлөгчийн эрх мэдлийн хяналт тэнцлийг хангах асуудлыг аль гуравдугаар сард ярьж эхэлсэн” гэв.

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаар сонирхсон асуудлаа Facebook/Үндсэн Хуулийн Нэмэлт Өөрчлөлт хуудас./ хаягаас авах боломжтой юм байна.

Гэрэл зургийг Ц.АРИУНБОЛД

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж