Алматын цагдаа нар “Айшуак-Жантугел” гэх зохион байгуулалттай гэмт хэргийн бүлгийн идэвхтэй гишүүн Монголоос гаралтай, 26 настай “Макс” гэгчийг баривчилжээ.
Казакстаны тусгай албаны ажилтнууд тусгай ажиллагаа явуулан Алматы хотын Бостандыкийн район дахь байрнаас гэмт хэрэгтэнг барьсан байна.
Хотын цагдаагийн мэдээгээр тэрбээр армийн ТТ гар буугаар зэвсэглэсэн байсан ба “Айшуак-Жантугел” бүлгийнхэн зэвсэгт халдлагуудыг хийхээр төлөвлөсөн байжээ.
Ш.САМБУУ