Завхан аймагт ОХУ-ын иргэн усанд живж амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Завхан аймагт ОХУ-ын иргэн усанд живж амиа алджээ

Завхан аймагт ОХУ-ын иргэн усанд живж амиа алджээ

Завхан аймгийн Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд ОХУ-н иргэн Черняев Вадим Анатольевич /46 настай, эрэгтэй/ живж, осолдсон тухай дуудлага  наймдугаар сарын 6-ны 10.58 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ.  Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч хоёр автомашин хоёр завьтай, Увс аймгийн онцгой байдлын газраас дөрвөн алба хаагч, нэг автомашинтай, сум орон нутгаас гурван иргэн нэг автомашинтай, цагдаагийн газраас найман алба хаагч  нийт 28 хүн таван техник хэрэгсэлтэйгээр  нууранд эрэн хайх ажиллагаа явуулсан аж. Эрлийн ажиллагааг Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ө.Болд, Увс аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Баттулга нар удирдан тав хоногийн хугацаанд явуулж, цогцсыг өнөөдөр /2017.08.11/ 09.15 цагт нуурын эргээс 1.5км зайтай, 12м гүнд хөвж явсныг олж гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж