Уулчин, аялагч Н.Байгалмаагийн санаачилснаар тун удахгүй торгоны замаар буюу Европын 12 орноор тэмээгээр аялахаар болжээ. Ингэхдээ Английн алдарт явган аялагч Карл Бушбитай хамтран аялах юм. Аяллын багийн бүрэлдэхүүний хувьд гурван монгол, гурван гадаад хүний бүрэлдэхүүнтэй байх гэнэ. Мөн Бразил, АНУ-ын аялагчид хамт явах аж. Аялагчдыг Монголын хилээр гартал малчид ч хамт явж магадгүй гэнэ. Аялагчид нийт 10 орчим тэмээтэй аялахаар зэхэж буй бөгөөд Монголын тэмээн холбооноос бэлэглэсэн гурван тэмээн дээр Өмнөговь аймгийн Ханын Хэцийн хүрэн тэмээнээс бусад тэмээгээ авах аж. Энэхүү аялал нь Монголын хоёр бөхт тэмээгээр алдаршуулахад оршиж буй аж.
Гадаадын аялагчдын хувьд тэмээ унахгүй, ачаагаа тэмээн дээрээ тавиад явах гэнэ. Монголын гурван бүсгүйн хувьд явган алхалт, тэмээгээ унах зэргийг хослуулах аялах гэнэ. Аялагчид Англи улс хүртэл аялах юм.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ