Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

TI7: MMR бол тоо

Дотагийн аварга шалгаруулах “The International 2017” тэмцээний дөрөв дахь өдрийн тоглолтууд болж өнгөрлөө. Сүүлийн өдрийн байдлаар Хятадын дөрвөн баг болон Team Liquid нар тунаж үлдээд байна.

“Matchmaking rating” буюу MMR өндөр тоглогчтой багууд тэмцээнээс хасагдаж, үзэгчдийн суудалд шилжжээ. Одоогийн байдлаар 10 мянган MMR хүрсэн гурван тоглогч бий. Digital Chaos багийн Abed, Team Secret багийн MidOne,  Evil Geniuses багийн Arteezy нар аль хэдийн тэмцээнийг үргэлжлүүлэх боломжгүй болсон.

MMR бол зүгээр л тоо хэмээн Дэндигийн хэлсэн нь үнэн болж байх шиг байна. Хамгийн гол нь багаараа нэг цул байж чадвал, ганц тоглогчийн чадвар хамаагүй гэдгийг Хятад багууд харуулж байна.

Гэхдээ горьдлого арай тасарчихаагүй байна. Team Liquid багт анхны 9 мянган MMR хүрсэн тоглогч байгааг бүгд мэднэ. Хятадын шилдэг гурван багийн эсрэг Европийн цор ганц найдвар болсон баг хэрхэн тоглохыг үлдсэн өдрүүдэд харах үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж