Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ өссөөр байна. Mining.com-д мэдээлснээр ирэх сард биетээр хүргэгдэх зэсийн үнэ 6494 ам.доллартай тэнцсэн байна. Зэсийн үнэ өсөх болсон шалтгаан нь тээвэрлэлт буурсантай холбоотой гэнэ. Энэ оны эхний долоон сард зэсийн тээвэрлэлт 15 хувиар буурч, 2,32 сая тоонд хүрсэн байна. Гэтэл Хятадын боловсруулсан зэсийн импорт жилийн өмнөхөөс 8,3 хувиар өсчээ. Шинжээчдийн үзэж байгаагаар зэсгийн үнэ цаашид ч өсөх хандлагатай байгаа гэнэ. Энэ Монгол Улсын хувьд ашигтайгаар тусах юм.
Л.ХАЛИУ
Холбоотой мэдээ