Хоол хийх газгүй болсноос мод түлж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Хоол хийх газгүй болсноос мод түлж эхэлжээ

Хоол хийх газгүй болсноос мод түлж эхэлжээ

Дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй Венесуэль улсын иргэд хоол хийх газны хомсдолд орсноос мод түлж эхэлжээ. Газны хомсдол үүсээд хэдэн долоо хонож байгаа аж. Газрын тос экспортлогч орнуудын байгууллагын “OPEC” гишүүн оронд удаан хугацаанд эсэргүүцлийн жагсаал үргэлжилж буйгаас төрийн өмчийн “PDVSA” компанийн үйл ажиллагаанд хүндрэл үүсчээ. Венесуэлийн өмнөд хэсгийн Сан Феликс хотын оршин суугчид газ авахаар дэлгүүрийн гадна урт дараалалд удаан зогсдог ч олдоц муу байгааг шүүмжилж байна. Дэлгүүрийн гаднах хүмүүсийн дараалал 100 хол давсан байх нь хэвийн үзэгдэл аж.

Венесуэлийн 10 өрхийн 9 нь баллонтой газаар хоол ундаа болгодог байна. Засгийн газраас өнгөрсөн 12 жилийн хугацаанд таван сая өрхийг байгалийн хий дамжуулах сүлжээнд холбохоор ажил хэрэг болсон ч сүүлийн үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зогсжээ. Венесуэлийн эдийн засаг 2014 оноос хойш чөлөөт уналтын хурдаар унаж, хавдрын эмээс авхуулаад өргөн хэрэглээний барааны хомсдолд ороод буйгаас ард иргэдийн эсэргүүцэл тэмцэл өргөжин тэлсээр байна.  Үүссэн нөхцөл байдалд Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадуро сөрөг хүчнийг буруутгаж, өөрийгөө “эдийн засгийн дайны хохирогч” болсон гэж мэдэгджээ.

Венесуэль нь 2017 оны эхний хагаст өдөрт 26370 баррель шингэрүүлсэн хий экспортолсон байна.

Эх сурвалж: Reuters

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж