Хятадын вагон осолдож, 36 хүн амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Хятадын вагон осолдож, 36 хүн амь үрэгджээ

Хятадын вагон осолдож, 36 хүн амь үрэгджээ

Хятадын баруун хойд хэсгийн Шанси мужид өчигдөр орой галт тэрэг осолдсоноос 36 хүн амь үрэгдэж, 13 хүн гэмтэж бэртсэн осол гарчээ. Галт тэрэг туннелийн хана мөргөн осолдсон аж. Галт тэрэг Сичуань мужийн Ченду хотоос Лоян хот хүрэхээр явж байжээ. Одоогоор ослын шалтгаан болон галт тэрэгний хэдэн вагон осолд өртсөн нь тодорхойгүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр Хятадад жил бүр 260 мянган хүн замын ослын улмаас амь үрэгддэг аж. Энэ нь 100 мянган хүн тутамд авч үзвэл 18,8 хувьтай буюу өндөрт тооцогдож байна.

Эх сурвалж: Associated Press

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж