Монголын цагдаа нар найман медалийн эзэн боллоо

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Монголын цагдаа нар найман медалийн эзэн боллоо

Монголын цагдаа нар найман медалийн эзэн боллоо

Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхлэлээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпын болон олимпын бус спортын 56 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улсын шигшээ багийнхан энэ наадамд өмнө нь дөрвөн удаа өрсөлдөж байв.

Тэд энэ удаад 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй олимпын наадамд оролцож буй юм. Наадмын эхний өдөр сонгомол бөхийн төрөл болж, сонгомол, чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ий олон удаагийн медальт, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Ш. 130 кг-ын жинд мөнгө, “Хүч” спорт хорооны тамирчин, олимпын зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар 80 кг-д хүрэл медаль хүртлээ.

Мөн Дархан-Уул аймгийн цагдаагийн газрын цагдаагийн хошууч Н.Батхишиг /эмэгтэй/ жүдо бөхийн төрөлд алтан медаль, жиү жицү төрөлд мөнгөн медаль, НХЖХГ-ын ахлах ахлагч Ц.Цэрэннадмид эмэгтэй жүдо бөхийн төрөлд алтан медаль,  Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн  хэлтсийн ахлах ахлагч Г.Жанчивдорж, Хамгаалалтын III газрын ахлах ахлагч Б.Батгал, ХСИС-ийн дэслэгч Б.Батдорж нар тус тус мөнгөн медаль хүртлээ. Мөн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хэв журмын цагдаа ахлах ахлагч Б.Төмөрбаатар чөлөөт бөхийн төрлийн 86 кг жинд хүрэл медаль, мөн Грек, Ромын сонгомол бөхийн төрөлд хүрэл медаль тус тус хүртэж манай баг тамирчид амжилт үзүүлсээр байна. Тэмцээн энэ сарын 17 хүртэл үргэлжилнэ.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж