Японы Фукушима атомын цахилгаан станцын ойролцоогоос дэлхийн II дайны үеийн тэсрээгүй тэсрэх бөмбөг олджээ. 89 см урт тэсрэх бөмбөгийн АНУ дэлхийн II дайны үед тэнд унагаасан бололтой. Тэсрэх бөмбөгийг атомын цахилгаан станцын гаднах талбайд автомашины зогсоол барьж байсан ажилчид олсон байна.
Өмнө нь 2011 онд газар хөдлөлт, цунамийн гамшгийн үеэр Фукушима атомын цахилгаан станцад дэлбэрэлт болсноос олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн юм.
Эх сурвалж: ВВС
Б.ТУЯА
Холбоотой мэдээ