Канадын дипломат онош тодорхойгүй өвчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Канадын дипломат онош тодорхойгүй өвчилжээ

Канадын дипломат онош тодорхойгүй өвчилжээ

Канадын гадаад хэргийн яамнаас Куба улсад суух дипломат ажилтан онош тодорхойгүйгээр өвчилсөн хэргийг шалгаж байна. Гавана хот дахь Канадын консулын ажилтны толгой өвдөж, чих нь юм сонсохоо байсан гэнэ. Зарим эх сурвалжууд түүнийг хэт дуу авианы төхөөрөмжийн халдлагад өртсөн байж магадгүй хэмээн сэжиглэжээ. Энэ хэргийн талаар Кубын гадаад хэргийн сайд “манай улсад суух гадаадын элч, төлөөлөгч, тэдний гэр бүлийнхэн ямар нэгэн халдлагад өртөхийг зөвшөөрөхгүй” хэмээн мэдэгдсэн байна.

Хэдийгээр хэрэг тодорхойгүй байгаа ч АНУ-аас Вашингтон дахь Кубын хоёр дипломатыг нутаг буцаасан байна. Түүнчлэн АНУ-ын мөрдөн шалгах газраас энэ хэрэг хүний сонсголыг гэмтээдэг дуу авианы төхөөрөмжтэй холбоотой эсэхийг шалгаж  эхэлжээ. Мөн энэ хэрэгт гуравдагч орны явуулга байж магадгүй хэмээн хардаж ОХУ-ыг сэжиглэж байгаа тухай албаны эх сурвалж Associated Press агентлаг мэдээлсэн байна.

АНУ нь хагас зууны дараа Куба улстай дипломат харилцаагаа 2015 онд  сэргээж, хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахаар ажиллаж байна.

Эх сурвалж: ВВС

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж