Зүүн аймгуудаар усархаг бороо орно

Хуучирсан мэдээ: 2017.08.11-нд нийтлэгдсэн

Зүүн аймгуудаар усархаг бороо орно

Зүүн аймгуудаар усархаг бороо орно

Цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн төвөөс наймдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв байдлыг энэ сарын 15-ны өдөр гаргах юм байна. Ингээд Урьдчилан мэдээлэх төвийн цаг уурч Э.Дариймаагаас ойрын өдрүүдэд цаг агаар ямар байх тухай тодрууллаа.


-Улаанбаатар хотод ойрын өдрүүдэд бороотой байна. Хотын өнөөдрийн цаг агаар ямар байх бол?

-Өчигдрийн 14 цагийн байдлаар Булган, Дархан, Сэлэнгэ, Төвийн аймгуудын нутгаар хур бороотой байлаа. Өнгөрсөн шөнө Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн нутгаар, өнөөдөр /2017.08.11/ нутгийнхаа зүүн хагаст усархаг бороо орох тул үер ус, дуу цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

-Энэ зуны хувьд хуурайшилт ихтэй, халуун зун байлаа. Ойрын өдрүүдэд орж буй хур бороо хэр хугацаанд үргэлжлэх вэ?

-Өнгөрсөн шөнө агаарын температурын хувьд Төв, зүүн аймгуудынхаа нутгаар сэрүүхэн хонолоо. Энэ сарын 12-нд нутгийнхаа зүүн хагаст, 13-нд баруун болон зүүн аймгуудын зарим газар, 14-нд баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар, 15-нд зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхины хувьд энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд Алтайн салбар уулс болон Арц богдын хоолойгоор, энэ сарын 14, 15-ндаа зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Харин энэ сарын 12-нд нутгийнхаа баруун хэсгээр цаашдаа ихэнх нутгаар дулаарах урьдчилсан төлөвтэй байгаа.

-Цаашдаа ихэнх нутгаар дулаарах урьдчилсан төлөвтэй байна гэлээ. Нийт нутгаар хэдэн хэм хүрч халах бол?

-Ойрын өдрүүдэд агаарын температурын хувьд энэ сарын 12-нд нутгийнхаа баруун хэсгээс цаашдаа ихэнх нутгаар дулаарч байгаа. Говь, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Говийн бүс нутгийнхаа өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 28-33 хэм байх бол бусад нутгаараа шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 21-26 хэмийн дулаан байна.

А.Сүрэн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж