Цэвэр агаарын төлөөх тэмцэл дэлхийн дулааралд нөлөөлөв

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Цэвэр агаарын төлөөх тэмцэл дэлхийн дулааралд нөлөөлөв

Цэвэр агаарын төлөөх тэмцэл дэлхийн дулааралд нөлөөлөв
World weather, satellite image. This global map combines data from four satellite systems to show the Earth with typical cloud cover. The cloud images were taken by the MODIS instrument on NASA's Terra satellite on two days (one during the northern hemisphere summer and one during the southern hemisphere summer). The Earth's land surface is shown by thousands of images taken over a two-year period by the AVHRR instrument on NOAA's Polar Orbiter weather satellites. Sea data is from the CZCS instrument on NASA's Nimbus 7 satellite, showing variations in ocean colour. Polar sea ice is shown by the OLS camera on the US Air Force's DMSP satellite.

Агаарын бохирдлыг цаашид багасгах нь дэлхийн дулаарлын өсөлтийг өдөөх магадлалтай гэж эрдэмтэд сануулж байна.

АНУ-ын эрдэмтэд хиймэл дагуулын  мэдээллийн тусламжтайгаар судалгаа явуулан өнгөрсөн зууны хоёрдугаар хагаст Америкт экологийн шаардлагыг  чангаруулснаар зүүн, өмнөд мужуудын зуны агаарын хэмийг  эрс өсгөлөө гэсэн дүгнэлтийг хийжээ. Тэдний судалгаа нь Хятад ба дэлхийн бусад орнуудын авч байгаа экологийн хүчин чармайлт нь агаарын цэвэршүүлэх авч даяарчлалын дулаарлыг  мэдэгдэхүйцээр өдөөн өсгөх магадлалтайг харуулж байна. Эрдэмтдийн бүтээлийг  Remote Sensing гэх шинжлэх ухааны сэтгүүлд нийтэлжээ.

Эрдэмтэд АНУ-ын янз бүрийн мужуудын ХХ зууны болон  XXI зууны агаарын дундаж хэмийг аэрозолийн аж үйлдвэрийн агаарын бохирдуулалтай харьцуулан үзжээ. Агаарын хэмийн мэдээг  цаг уурын станцуудаас бохирдуулалтын  мэдээллийг Terra ба CALIPSO гэх хиймэл дагуулын мэдээгээс (1999 оноос хойш) тус тус цуглуулсан байв. Хэрэг дээр, 2000–2015 онуудад зуны сарын агаарын хэм АНУ-ын зүүн өмнөд мужуудад Цельсийн 0,75 хэмээр нэмэгджээ. Энэ нь тус орны ерөнхий үзүүлэлтээс хамаагүй дээгүүр  байгаа юм. АНУ-ын Хүрээлэн буй орчны  агентлагийн  шинэ экологийн шаардлагын улмаас агаар дахь  аэрозолийн хэмжээ нь эдгээр мужуудад 20 хувиар унасан байв. Аэрозоль гэдэг нь үнсний нэгэн хэлбэр бөгөөд агаар мандалд түүний бичил хэсэг дусал маягаар цугларан бохирдуулдаг. Хиймэл аэрозоль нь хүний үйл ажиллагаанаас үүсэлтэй.

Нүүрсний станцуудад шүүлтийн шинэ систем тавьснаас аэрозолийг багасгаж чадсан байна. Нүүрс нь АНУ-ын гол түлш юм. Занарын хий, сэргээгдэх эрчим хүч  нүүрсийг шахаж байгаа ч тэр нь олон жилийн ажил юм. Нүүрсний дулааны станцуудын яндангаас гарах бичил тоос нь урт хугацаанд  агаарт хуралдан нарны гэрэл газарт нэвтрэн халаах боломжийг өгдөггүй. Үүний улмаас нүүрсний аж үйлдвэрийн ажиллагаа нь газрыг хөргөдөг аж. Үүний зэрэгцээ  аэрозолийн хэсэг амьсгалаар уушгинд орон хорт хавдар ба уушгины өвчинг  өдөөдөг. Америкийн засгийн газрын байгууллагууд үүний улмаас хэдэн арван хүн амь үрэгдэж байгааг хэлж байна. Цахилгаан станцуудаас тийм үхлийн тоог буулгах шаардлага тавьснаар тэд эсрэг дагавар үзүүлэлттэй тулгарч байна. Тэр нь зүүн өмнөд мужуудад агаарыг мэдэгдэхүйцээр  дулааруулжээ.

Дэлхийд нүүрсний хэрэглээгээр АНУ-ын өмнө нэгдүгээрт байгаа Хятад  одоогоор уурхайнуудыг хааж, нүүрсний хэрэглээгээ буулгаж байна. Мөн энэ улс  дэлхийн  нар салхины хамгийн олон станцуудыг босгож байна.  Тэр нь агаарын бохирдлыг бууруулах сайн талтай ч агаарын хэмийг нэмэгдүүлэх  сөрөг үр дагавартай гэж эрдэмтэд сануулжээ. Агаарын бохирдолтой тэмцэх ёстой байдаг. Гэтэл тэр нь агаарын хэмийг нэмэгдүүлж байгаа бол одоо ямар тэмцэл явуулах ёстой болж байна  вэ?

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж