LG Electronics шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

LG Electronics шинэ бүтээгдэхүүнээ танилцууллаа

Эсрэгцэл... Хэл шинжлэлийн ухаан, тооны ухаан бүхий л шинжлэх ухаанд байдаг шиг томъёо ярьж цэцэрхэх гэсэнгүй. Зүгээр л энэ үгийг хэлмээр санагдлаа. Эсрэгцэл, эсрэгцэл, эсрэгцэл....

-LG компани зурагтын ба  цахим барааныхаа шинэлэгүүдийг танилцууллаа-

Цахим төхөөрөм ба ахуйн техникийн тэргүүлэгч LG Electronics компани OLED шинэ загвар болон 43-86 инчийн диагональтай  Super UHD  зурагтуудыг танилцууллаа.

Хэтэрхий нимгэн, OLED-технологитой шинэ  LG SIGNATURE телевизор нь пиксель тус бүрийн  гэрэлтүүлгээс үл хамаарсан  өндөр төвшний бүх өнгийг гарган дамжуулах чадвартай. Шинэ загваруудын бас нэг онцлог нь  гэрлийн диодын органик самбар бөгөөд тэр нь ердийнхөөс хамаагүй хөнгөн ба эрчим хүч бага хэрэглэдэг.

Super UHD 4K телевизоруудын сегментэд бодит зураглалыг  өргөн өнцгөөр харуулах Nano Cell технологийн загваруудыг үзүүлэв. Дууны систем нь мэргэжлийн дууны төхөөрөмж үйлдвэрлэлийн дэлхийн лидерүүдийн нэг harman / kardon®-ы сертификатаар шагнагдсан байна.

Бүх зурагтуудад нь Magic Remote гэх ivi  товчлууртай шинэ удирдлага таарах бөгөөд онлайн-кинотеатрын дагуул программдаа шууд орох боломжийг өгдөг байна.

Дууны LG X-Boom OJ98 систем нь хөгжмийн аяын дагуу гэрэлтүүлэг гаргадаг ба дунд өндөртэй хүмүүст тааруулагдан хийгдсэн нь бөхийлгүйгээр DJ-ажиллагаанд шилжих боломжийг өгч байна.

Хамгийн тодруун шинэлэгийн нэг нь хоёр талын Dual-View Flat OLED дэлгэц бөгөөд дүрсийг хоёр талд нь гаргадаг. Үүнийхээ зэрэгцээ зураглалуудыг хоёр талд сольж болохоос гадна хоёр дэлгэцэд адилхан дүрсийг үзэж болно.

Телевизоруудаас гадна  шинэ шугаманд утасгүй сабвуфер дээр “хөвөх” bluetooth-колонка байгаа. Тэр нь дууг 360 градуст тараана. Мөн саундбаар, гэрийн кинотеатрт зориулагдсан монитор ба дүрс гарган дамжуулагч зэрэг шугаманд багтжээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж