Найм хоногийн дараа дэлхий сүйрэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Найм хоногийн дараа дэлхий сүйрэх үү?

Найм хоногийн дараа дэлхий сүйрэх үү?

-Шинэ галав юүлэлтэд итгэх ёстой юу?-

Дэлхийд амьдрал тогтсоноос хойш түүний мөхөл 16 удаа  ирэх ёстой байжээ. Энэ бол зөвхөн албан ёсны тоо. Хэрэв та энэ талаар “Армагеддоны бүх он цаг” гээд л Google хайлтаас асуувал хариултын 300 орчим хувилбартай тааралдана. Зөвхөн 1999 онд Эрлэгийн өдөртэй бид 13 удаа тааралдахаар байв. Дэлхийг мөхөөх галав юүлэлтийн  хамгийн сүүлчийн өдөр нь энэ жилийн наймдугаар сарын 17 болж байгаа юм. Энэ бүгдийн мэргэ төлөгчид, зурхайчид, удам дамжсан мэргэн хүмүүсийн   аймшгийн  төлөг дагалддаг. Тэр бүгдийг ёжлолгүйгээр хүлээн авахааргүй байдаг л даа. Ер нь арав хүрэхгүй хоногийн дараа юу болох гээд байна? Яагаад энэ тухай сүлжээгээр шуугина вэ?

Яг энэ өдөр даяарчлалын ямар нэгэн сүйрэл дэлхийг дайрна гэж буянт хувилгаан, нэртэй оточ, эдгүүлэгч  Матрона хэлсэн байна. “Нар жаргахад хүмүүс газарт унаад нар мандахад босцгооно. Хорвоо өөр болсон байна. Хүмүүсийг өмнө нь амсаж байгаагүй асар гүнзгий уй гашуудал хүлээж буй” хэмээн Матронагийн хэлснийг хүн төрөлхтөн зуугаад жилийн турш тайлан уншихыг оролдож байгаа юм.

Матронагийн үг дэлхийн мөхлийг хэлээгүй ч  түүнийг нь янз янзаар тайлбарлаж ирэв. Тоон зурхайчид, Өөрчлөлтийн номоор таагчид, фэншуйн мэргэжилтнүүд энэ өдрийг агуу сүйрлийн  эхлэлийн өдөр гэж байгаа. Зурхайчид  энэ өдөр сансрын биет дэлхийд ойртон ирээд хүн төрөлхтөнд үхлийн аюултай өвчнийг дэгдээнэ гэж буй.

Матронаас өмнө амьдарч байсан далдын хүчийг бишрэгч, нэртэй вангийн ахайтан Елена Петровна Блаватская 2017 оны зун гаригсын сүйрэл болно гэж байлаа. Нэгэн төгсгөөгүй туршилтын улмаас өргөн  цар хүрээтэй сансрын дэлбэрэлт гарна гэж профессор Циолковский урьдчилан таамаглаж байжээ. Дашрамд хэлэхэд, сүүлийн хэдэн жилд  дэлхийд ирсэн цаг уурын өөрчлөлтийн улмаас  энэ хоёрын таамаглалтай олон хүн санал нэг байгаа юм.

Матрона өөрөө үзэхдээ хүн төрөлхтний гай зовлон олон хүн бурхнаас нүүр бууруулан материаллаг  сонирхолд автсанаас үүдэлтэй гэж үздэг байжээ. Түүний  хэлснээр 2017 онд “ёс зүй ба  санаа бодлын доройтлын оргил цаг” таарч хүмүүс өөрсдийгөө хөнөөх ажээ. Хэрэв энэ өдөр дэлхийн төгсгөл ирэхгүй юм аа гэхэд “эргэлтийн үе” таарна. Хүмүүс ухаарч сэтгэлийн ариусгалд орно. Эсвэл хүн төрлөхтний  ёс зүй эргэлт буцалтгүйгээр өөрчлөгдсөн учраас уруудалт үргэлжилнэ гэж Матрона  хэлж байжээ.

Нөгөө талаасаа хувилгаан гэгдэх тэр эмэгтэй энэ тоог санамсаргүйгээр аваагүй аж. Наймдугаар сарын 19-нд  Бурхан багш, аврагчийн дүр хувирах  шашны агуу их баяр бөгөөд  христийнхэн энэ өдөр  зовлонгоос салгаж оюун санааны гэгээрэл гарна гэсэн  ид шидийг хүлээж байдаг. Ийм өдөр л сэтгэлийн их ариусгал хийж ёс зүйгүй байдалтай тэмцмээр юм шиг санагдана. Гэтэл Матрона энэ талаар өөрийн хариутай. Хувилгаан, 2017 он гэхэд  сүсэгтэн ч байсан  гэгээлэг зүйлээ хүмүүс алдана. ”Дайнгүйгээр дайн  ирнэ” гэдэгт итгэлтэй байлаа.

Олон хүн хувилгааны  төлөгт итгэдэггүй ч гэсэн Нострадамус, Мессинг, Вангагийн зөн биелж байсныг мартаж болохгүй. Блогчин ба далдыг харагч орос Артем Драгунов Польшийн Ерөнхийлөгчийн онгоц унахыг, америкийн далдыг харагч Рэймонд Ло есдүгээр сарын 11-ний террор ба Сирийн дайныг, Жон Уотсон Кубын лидер Фидель Кастрогийн үхлийн он цагийг хэлж байсныг бас мартах хэрэггүй биз дээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж