Эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ

Эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын эрх бүхий албан хаагчдад тоон гарын үсэг олгож эхэллээ. Цахим гарын үсгийн тухай хууль болон Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор батлагдсан “Цахим хэлбэрээр албан хэрэг хөтлөх нийтлэг журам”, нийслэлийн Засаг даргын А/252 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн албан хаагчдад Архив албан хэрэг хөтлөлтийн http://edoc.ub.gov.mn системд тоон гарын үсэг ашиглах боломжийг бий болгож байгаа юм. Мөн байгууллагуудын удирдах албан тушаалтанд тоон гарын үсгийн гэрчилгээ болон э-токен төхөөрөмж олгохоор бэлтгэл ажлуудыг ханган ажиллаж байна.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагчдад тоон гарын үсэг олгох ажлыг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газрын даргын 2015 оны гуравдугаар сарын 25-ны өдрийн тушаалаар батлагдсан “Монгол Улсад цахим гарын үсгийн талаар төрөөс баримтлах бодлогын чиглэл”-д заасны дагуу Mонгол Улсын Үндэсний суурь гэрчилгээжүүлэх байгууллага /МУҮСГБ/ Үндэсний дата төвийн дэргэдэх Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагатай хамтран нийслэлийн Мэдээллийн технологийн газар хэрэгжүүлнэ.

Нийслэлийн Мэдээллийн технологийн газар нь Төрийн гэрчилгээжүүлэх байгууллагын Бүртгэлийн нэгж /БН/-ийн үүргийг гүйцэтгэн, тоон гарын үсэг олгохтой холбоотой мэдээллийн санг бүрдүүлэх, захиалгыг хүлээн авах, тоон гарын үсгийн тээгч э-токен төхөөрөмжийг олгох, тоон гарын үсгийн гэрчилгээг хүчингүй болгох өргөдөл хүлээн авах зэрэг ажлыг хариуцан ажиллах юм. Түүнчлэн тоон гарын үсгийн тухай ойлголт, хэрэглээг таниулах сургалтын хөтөлбөр боловсруулан, өнгөрсөн сарын 27-ны өдөр эхний 130 гаруй байгууллагын 148 албан хаагчдад анхан шатны сургалтыг амжилттай зохион байгуулаад байна гэж нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж