10 хүүхэд H1N1-ээр өвчлөөд байна

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

10 хүүхэд H1N1-ээр өвчлөөд байна

Өнгөрсөн жил А хүрээний  H1N1 вирус
тархаж олон эмнэлэг ачааллаа дийлэхгүйд хүрч байсан. Нэгэн хэсэг дэлхийг
цочроож байсан А хүрээний  H1N1 вирусээр гурван хүүхэд өвчилж нас
барсан болон дахин дэлгэрч байна гэх мэдээлэл байна. Ийнхүү мэдээлэл хэр
бодитой эсэх талаар Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туулаас
тодруулсан юм.


-А хүрээний H1N1-ээр хэ­дэн хүүхэд өвчлөөд байна вэ?

-А хүрээний H1N1-ээр 10 хүү­хэд өвчлөөд байна. Хүү­х­­­дүү­дийн бие
сайжирч бай­­­гаа, 11 сартайгаас хоёр нас­тай хүүхдүүд өвчилсөн
бай­­с­ан. Вирус  хөнгөн хэл­бэ­­рийнх уч­­раас эмчилгээ хийж байна гэж
ХӨСҮТ-ийн хэв­лэл мэ­дээл­­лийн албанаас мэдээл­сэн.  Томуу, томуу төст
өвчнөөр өвч­лөгсдийн 80 хувийг 15 хүрт­лэх насны хүүхэд эзэлж байгаа. 
Нийслэлийн хэмжээнд 31 тандалтын цэг байдгаас 20 нь өрхийн эмнэлэг дээр
байдаг. Энэ тандалтын цэгүүдээс нийт­­дээ 1600 гаруй сорьц ав­сан.
Үүнээс 0,7 хувь буюу 10 хүүх­дийн сорьцонд хөнгөн хэл­бэрийн А хүрээний
H1N1-ийн халдвар илэрсэн.


-H1N1-ийн халдвараас болж гурван хүүхэд энд­­сэн гэсэн мэдээлэл бай­сан?

-Үгүй ээ, хүүхэд эндээгүй. Тэгээд вирус илэрсэн хүүх­дүүд хөнгөн
хэлбэрийнх уч­раас эмчийн зааврийн дагуу эм­чил­гээ хийж  байгаа. Энэ
удаа­гийн сорьцоор илэрсэн вирус нь томуу, томуу төст өвчний хэлбэрээр
илэрч бай­гаа. Ер нь өмнөх жилийн  га­хайн ханиад болон  H1N1 шиг хүнд
хэлбэртэй биш. Энэ өвчин шинээр гарч байгаа юм биш. Дэлхийн хэмжээнд  ч
одоо болтол H1N1-ийн халдвар тархсан хэвээр байгаа. Ер нь энэ жилийн
ханиад нь N3H2 гэсэн вирус голлож байгаа.  Энэ нь улирлын томуугийн
вирустэй ижил гэсэн үг.


-Вакцинд хамрагдаагүй хү­­­­­мүүс энэ вирусаар өвч­­лөх магадлал өндөр
бай­на уу?

-Өнгөрсөн жил зургаагаас дээш насны хүүхэд буюу сур­гуулийн насны
хүүхдэд вакцин хий­сэн. Вакцин хийл­гэ­сэн хүүх­дүүдээс өвчлөл
ил­рэх­гүй байгаа. Энэ жил ихэвчлэн таваас доош насны хүү­хэд А хүрээний
H1N1-ийн вирус болон томуу, то­муу төст өвчнөөр өвчилсөн үзүү­лэлт
гарсан. Өрхийн эм­нэ­лэг бүр дээр вакцин хийж байгаа. Гэтэл энэ жил 85 
мянган вакцин хийхээр төлөв­лөсний 15 мянган л хийгдсэн байна. Тэгэхээр
иргэд вакцинжуулалтанд муу хамрагдаж байна гэсэн үг.  Вакцин тарих үед
бага зэргийн урвал өгдөг. Иргэд үүнээс айгаад ч юмуу ямар нэгэн
шалтгаанаар хамрагдахгүй байна. Тэгэхээр иргэд сайн дураар очиж
вакциндаа хамрагдах хэрэгтэй байна. Удахгүй цагаан сар болох гэж байгаа
болохоор бага насны хүүхдийг айлаар дагуулж явахгүй байхыг сануулж
байна. Томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хам­гийн
багадаа тав хоног гэр­тээ хэвтэн эмчлэх хэрэгтэй. Ир­гэд ханиадаа дутуу
эмчлэх ханд­лага их байгаа. Том хүн гээд анхаарахгүй байж болохгүй.
Тиймээс бүх насныхан эмчийн заавар, зөвлөмжийн дагуу ду­лаан хувцас
өмсч, олон нийтийн га­зар явахдаа амны хаалт хэрэгл­эх хэрэгтэй.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж