Хөдөлмөрийн баатар П.Дамдинд Эрчим хүчний сайд баяр хүргэлээ | News.MN

Хөдөлмөрийн баатар П.Дамдинд Эрчим хүчний сайд баяр хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Хөдөлмөрийн баатар П.Дамдинд Эрчим хүчний сайд баяр хүргэлээ

Хөдөлмөрийн баатар П.Дамдинд Эрчим хүчний сайд баяр хүргэлээ

Монгол Улсын Аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж П.Дамдинд МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Хөдөлмөрийн баатар цол олголоо.

П.Дамдин 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд тухайн үед хүнд, хөнгөн болон хүнсний салбарын бүх үйлдвэр АҮЯ-нд харъяалагддаг байв. Улмаар 1961 онд МАХН-ын 14-р их хурлаас шийдвэр гарснаар шинэ уурхай, дулааны цахилгаан станцууд, өндөр хүчдэлийн шугам сүлжээг барьж байгуулан, мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх болсон байна. Үүний үр дүнд ТЭЦ2, ТЭЦ3, ТЭЦ4 болон Дархан, Чойбалсан, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцууд болон Шарын гол, Багануур, Адуунчулууны нүүрсний уурхайнуудыг шинээр барьж чадсан гэж Хөдөлмөрийн баатар П.Дамдин онцоллоо.

Эрчим хүчний сайд П.Ганхүү түүнд баяр хүргэж үг хэлэхдээ ‘Монгол Улсын түлш, эрчим хүчний салбарт түүхэн хувь нэмэр оруулж, улс орны хөгжлийн эхийг хатгасан ахмад үеэрээ бид бахархаж байна. Монгол Улсын гал голомт мөнхөд бадрах болтугай’ гэв.

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд АҮЯ-ны сайд, 1968-1979 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.

Эх сурвалж: ЭХЯ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-10 202.131.231.50

Миний Монголчууд этаархал хорсол зэрэг зүйлээ одоо болимоор юм даа Яах аргагүй л улс эх орныхоо төлөө өөрийгөө умартан зүтгэсэн буурай нарын маань л нэг нь П Дамдин гуай шүү дээ Өмнөх ерөнхийлөгч нарын олж хараагүйг л Баттулга ерөнхийлөгч харж энэхүү шагналыг өглөө Улаанбаатарт аж төрдөг иргэн бүр 2 3 4 дүгээр станц биднийг гэрэл гэгээтэй хоол ундтай байлгаж малчид тариаланчид сайн үүлдэрлэг малтай болж газар тариалан шинэ шатанд гарч хөгжиж байсныг ахмад буурлуудаасаа түүх болгон сонсох хэрэгтэй Энэ хүн хүрз бариагүй байж магадгүй ч удирдан зохион байгуулах хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын шийдлийг гаргахад их хувь нэмэр оруулсан гавьяа байж л байгаа Баяр хүргэж урт насалж удаан жаргаарай гэсэ ерөөл айлдая

Avatar

Зочин 2017-08-10 103.26.193.12

Х Баттулга ерөнхийлөгч болоод ганц сар бодохдоо хийж байгаа олон үйлдлүүдийг ажаад бодоод байхад өмнө нь байсан 4 этгээдийг ер нь ерөнхийлөгч байснуу үгүй юу гэж бодох юм

Avatar

Зочин 2017-08-10 174.204.9.234

Улс торийн товчоо сайд нарын зовлолд байсан улс орныхоо толоо цаг наргуй зутэгсэн Баатар болох олон арван ахмадууд байж л байна АНы хэдэн лойдорууд шиг гуйж гувшиж монгоор зодож авдагуй л байхгуй юу энэ ахмадууд чинь Харин Дамдингуаг улс орны хогжилд санаа нь зовоод хэдэн нийтлэлл бичсэн чинь АНы Оркууд тал талаас нь барьж идээ биздээ чи муу юу хийсэн юм гээд л одоо яасан таг дугай байх чинь Баттулгатаа мад тавиулаад хэлэх уг олдохгуй байгаа биз

Avatar

Зочин 2017-08-10 103.26.193.12

Атаархал өс хонзонгийн нүгэл булай идэгдсэн хүүр байна энийгээ коментлогч

Avatar

зочин 2017-08-10 66.181.160.29

Өө Заазуур Дамдин

Avatar

ЗОЧИн 2017-08-10 27.123.214.118

ХӨГШИРСӨН БОЛОХООС ДҮР НЬ МӨН ЯГ ДҮРЭЭРЭЭ БНА ДАА ЧААВААС ТЭР ҮЕД НЬ МАН ЯАГААД ҮНЭЛЭЭГҮЙ ЮМ БОЛОО ОДОО АН-ААС ГАРСАН ЕР-Ч ХӨДӨЛМӨРИЙГ НЬ ҮНЭНЭЭР ҮНЭЛЖ БААТАР ЦОЛ ОЛГОЖ БАЙХ ЮМ ЕР-Ч АЛЬ НЭГ НАМ АН ГЭЛТГҮЙ БҮХ ЗҮЙЛИЙГ ШУДАРГААР АВЧ ҮЗЭЖ БУЙН ИЛРЭЛ ЭНЭ БОЛОЙ

Avatar

Зочин 2017-08-10 174.204.9.234

[Хориотой Үг] минь тэр уед шагналыг баруун солгойгуй тараадаггуй байсан юм Улс торийн товчоо сайд нарын зовлолд байсан улс орныхоо толоо цаг наргуй зутэгсэн Баатар болох олон арван ахмадууд байж л байна АНы хэдэн лойдорууд шиг гуйж гувшиж монгоор зодож авдагуй л байхгуй юу энэ ахмадууд чинь Харин Дамдингуаг улс орны хогжилд санаа нь зовоод хэдэн нийтлэлл бичсэн чинь АНы Оркууд тал талаас нь барьж идээ биздээ чи муу юу хийсэн юм гээд л одоо яасан таг дугай байх чинь Баттулгатаа мад тавиулаад хэлэх уг олдохгуй байгаа биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж