С.Баяр намаа төвхнүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

С.Баяр намаа төвхнүүлэх үү?

С.Баяр намаа төвхнүүлэх үү?

“Аль ч алба амь биш, заяа биш. Авч болсон юм, өгч болно. Очиж болсон юм, буцаж бас болно”.

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суугаа Элчин сайд С.Баяр гурван сарын өмнө дээрх үгийг хэлж байжээ. Харин одоо Элчин сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаад байна. УИХ завсарласан учраас хүсэлтийг нь өнөө маргаашгүй хэлэлцэн шийдвэрлэнэ гэж хэлэхэд эртдэх ч улс төрийн хүрээнд “С.Баярт намаа төвхнүүлэх даалгавар ирнэ” гэх яриа түгэх боллоо. Байж болох л хувилбар.Тэр бол намдаа төдийгүй сөрөг хүчиндээ ч хүлээн зөвшөөрөгдсөн лидер. Цагтаа МАН-ыг удирдаж байсан, Засгийн газрыг ч тэргүүлж үзсэн. Мэдлэг, туршлага, удирдах ухаан аль, аль нь бий.

Тиймээс намын гишүүд нь итгэл хүлээлгэсэн цагт “Үгүй” гэж хэлэх нь юу л бол.

2012 онд УИХ-ын гишүүнийх нь бүрэн эрх дуусгавар болж, улс төрөөс завсарлага авах үеэрээ хэвлэлийн хуудсаар дамжуулж, хэд, хэдэн удаа “Нэг орсон урсгалдаа дахин орох сонирхолгүй байна” гэдгээ илэрхийлж ирсэн ч нам нь дуудах бүрийд “Үгүй” гэх хариулт өгч байсан удаагүй юм. Үүнийгээ өнгөрсөн хугацаанд үгээрээ ч, үйлдлээрээ ч нотолсоор ирсэн.
Эрүүл мэндийн шалтгааны улмаас 2012, 2013 оны УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийг удирдаж чадаагүйг эс тооцвол 2005 оноос хойших МАН-ын алдаа, оноо бүхэн түүнтэй ямар нэг сэжмээр холбогдсоор ирсэн байдаг.

2007 онд МАХН-ын /одоогийн МАН/ дарга болсон түүхийг сөхвөл, 2001-2005 онд Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар ажиллаж байгаад нам нь дуудсанаар ерөнхий нарийн бичгийн дарга болж, улмаар МАН-ын дарга, Ерөнхий сайдын албыг тус, тус хашжээ.

Харин энэ удаад Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Элчин сайдын албаа эхлүүлээд удаагүй хэр нь өөрийн хүсэлтээр албаа өгч, намаа төвхнүүлэх их ажилд орох үүрэг ногдох болж байх шиг.

Уг нь энэ эрхэмд намаасаа илүүтэй төрд зүтгэх хүсэл тэмүүлэл байсан. Гэвч Ерөнхийлөгчийн зүгээс эгүүлэн татах санал гаргасан учраас өөрийн хүсэлтээ гаргалаа. Хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн олон ажил байсан. Харамсалтай нь, боломж олдсонгүй.

Иймээс мэдлэг, туршлага энэ бүхнийг нам нь ашиглахаар шийдэж байх шиг.

Хэдийгээр МАН-ын залуус дунд намаа шинэчлэх зориг, зорилго байгаа ч яаж хийх вэ гэдэг ухаан алга. Ухаангүй энэ үйлдлээс нь Засгийн газар ч донсолж мэдэхээр буй.

Засгийн газрыг хөдөлгөвөл эцсийн дүндээ өнгөрсөн нэг жилийн хугацаанд олсон амжилтаа бүгдийг баллуурдсан, Ардчилсан намынхны Засгийн газраа унагадаг алдааг давтсан хэрэг болно.

Иймээс л С.Баяр намдаа хамгийн хэрэгтэй, итгэлтэй хүн нь болоод байна. Гол нь намын гишүүдийнхээ хүсэлтийг хүлээн авах болов уу…. Яах бол.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж