Моддын шинэ жил
Еврейчүүд эх нутагтаа буцан ирсний дараа 1890 оны шватын 15-нд түүхч, зохиолч, сургуулийн захирал Зеэв Явиц сурагч нарынхаа хамт анхлан мод суулгасан байна. Эндээс уг өдөр мод тарих уламжлал үүссэн гэдэг. Энэ өдрийн гол баярын хоол унд нь Израильд ургуулсан тариа, жимс байдаг.
Өдрийн ишлэл
“Хайрыг хаалгаар хөөгөөд гаргасан ч цонхоор ороод ирнэ”
1851 оны энэ өдөр жүжгийн зохиолч Козьма Прутковын эхлэл тавигджээ.
Гурван зураач: Лев Михайлович Жемчужников, Александр Егорович Вейдеман, Лев Феликсович Лагорио нарын зурсан хөрөг. 1853 он
“1850 он. Гүн А.К. Толстой ба Алексей Михайлович Жемчужников нар өөрсдийн сэдсэн санаа бодолдоо ноцтой үр дагавар гарахгүй гээд Козьма Прутковаас драмын уран бүтээлийнхээ авьяасыг олж харснаа илэрхийлж байна… “ хэмээн тэд уран бүтээлийн холбоогоо дээрх нэрээр бий болгосноо тайлбарласан байлаа.
Үйл явдал
Лондонд анхны парламентыг зарлан дууджээ
1265 он. III Генрих хааны армийг ялсны дараа бароны сөрөг хүчний удирдагч нарын нэг Лестерийн гүн Симон де Монфор (1208–1265) Лондон хотноо анхны парламентыг зарлан цуглуулжээ. Түүний бүрэлдэхүүнд баронууд, шашны төлөөлөгчдөөс гадна хот, аймгийн сонгогдсон төлөөлөгч нар орсон байв. Олон талын төлөөлөлтэй энэ чуулган Английн парламентаризмын эхлэлийг тавьжээ. Тэр жилийнхээ наймдугаар сард самуун дэгдээгчид дарагдаж гүн өөрөө алагдсан ч гэсэн өөрийн эрхийг тогтоосон хаан парламентыг хэвээр үлдээсэн байлаа.
Бельгийн тусгаар тогтнол
1830 он: Европын худалдааны бүх зам Бельгиэр дамждаг. Зөөлөн уур амьсгал, тохиромжтой газар нутгийн байрлал, далайн гарч зэрэг нь тус орны хөгжилд асар их нөлөөтэй байв. Мөн энэ нь түүнийг Европын ямар ч дайнаас хол байлгасангүй. 1815-1830 онд Нидерландын бүрэлдэхүүн байсан Бельгид бослого гарчI Леопольд вантай тусгаар орон болжээ. 1830 оны энэ өдөр Бельги улс тусгаар тогтносон гэж үздэг. Бельгийн төвийг сахьсан тусгаар тогтнолыг Орос, Их Британи, Франц, Австри, Прусс зэрэг таван гүрэн Лондоны бага хурлаар тунхагласан юм.