Сүүлчийн нар хиртэлт хэзээ тохиох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Сүүлчийн нар хиртэлт хэзээ тохиох вэ?

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    Японы зохион бүтээгчид нэгэн сонирхолтой бугуйн цагийг бүтээсэн байна.

    Хойд Америк ба Баруун Европын болон өмнөд Америкийн хэсэгт үзэгдэх нар хиртэлтийн дараа манай гаригт хичнээн удаа нар хиртэлт тохиох бол гэсэн сонирхол хүмүүст төрөөд байна.

    Эрдэмтэд үүнд амархан хариулжээ. Сар дэлхийгээс жилдээ дөрвөн см-ээр холдож байгааг тооцохоор 600 сая жилийн дараа хэн ч нарны бүтэн хиртэлтийг харахгүй болно. Хиймэл дагуул хэмжээнээсээ болоод нарыг бүрэн нууж чадахгүй. Сарны тойрог зам нь тогтмол биш учраас нар хиртэлт улам бүр цөөрнө.

    Хамгийн алслагдсан цэгт сар нарыг бүрэн хааж чадахгүй. Тиймээс цагирагтай хиртэлт харагддаг. Хэрэв сар нарыг бүрэн хааж чадаагүй бол түүнийг хагас хиртэлт гэж нэрлэнэ. 

    Мэргэжилтнүүдийн тооцоогоор сар 4,5 сая жилийн өмнө бүрэлдэж эхэлсэн ба өнөөгийнхөөс 15 дахин дэлхийд ойр байжээ. Тэр үед нар хиртэлт байнга тохиодог байсан аж. Он цагийн явцад манай гаригийн дагуул биднээс улам холдон нарыг чүү чамай хаах болсон байна. 

    Бэлтгэсэн Ш.МЯГМАР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж