Зэвсэглэлээр тэргүүлэгч орнууд

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Зэвсэглэлээр тэргүүлэгч орнууд

Батцагаан Батмөнх
Батцагаан Батмөнх
    А.Бакей өнөөдөр Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав, тус хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Содномцэрэн нартай орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд санал солилцлоо.

    Тив алгасан нисэх пуужиндаа тааруулсан цөмийн цэнэгийг Хойд Солонгос бүтээлээ гэж Washington Post сонин тагнуулчдын мэдээнд үндэслэн бичжээ. 

    “БНАСАУ бүрэн хэмжээний цөмийн гүрэн болох босгыг алхсан байна. Вашингтоны төсөөлж байснаас хамаагүй эрт Пхеньян цөмийн цэнэг бүтээж чадлаа” гэж сонинд бичжээ. Ийм үнэлгээг долдугаар сард АНУ-ын Батлан хамгаалах яам хийсэн гэж Washington Post тодотгов. Тагнуулчид Хойд Солонгост 60 цөмийн цэнэг байгаа гэж таамаглаж байсан ч түүнээс илүү байгаа бололтой. 

    Өнөөгийн цаг үед дэлхийд цөмийн зэвсэглэлээр тэргүүлж буй орнуудыг танилцуулъя.

    1. Орос

    • Байлдааны бэлэн байдалд: 1 910
    • Нөөцөнд: 2 390
    • Зэвсэглэлээс гаргасан: 2 700
    • Нийтдээ: 7 000

    Оросын цөмийн зэвсэг нь дэлхийн томоохонд орох бөгөөд илүү сайн технологитой гэгддэг. Оросын стратегийн хүч нь хуурай газрын, тэнгисийн, нисэхийн гэсэн цөмийн гурвалын хэлбэрээс бүрддэг. 

    2. АНУ

    • Байлдааны бэлэн байдалд: 1 800
    • Нөөцөнд: 2 200
    • Зэвсэглэлээс гаргасан: 2 800
    • Нийтдээ: 6 800

    АНУ-ын стратегийн цөмийн хүчний гол үндэс нь шумбадаг онгоцны баллистик пуужинт цэнэг болдог. АНУ нь анхлан цөмийн зэвсгийг бүтээж, түүнийгээ 1945 оны наймдугаар сард Японы Хирошима, Нагасаки хотыг бөмбөгдөхөд байлдааны зэвсэг болгон ашиглажээ. 

    3. Франц

    • Байлдааны бэлэн байдалд: 290
    • Нөөцөнд: 10
    • Зэвсэглэлээс гаргасан: 0
    • Нийтдээ: 300

    Франц нь цөмийн зэвсэгтэй орон бөгөөд Засгийн газар нь “шаардлагатай бага хэмжээний хязгаарлагдмал цөмийн зэвсэгтэй байх” албан ёсны байр суурийг ямагт барьж иржээ. Цөмийн зэвсэг нь Францын аюулгүй байдлын баталгаа болдог. 1960 онд бүтээгдсэн уг зэвсэг нь аюулгүй байдал ба гадаад бодлогынх нь гол хэрэгсэл болсон байна. Францын цөмийн хүчин нь тэнгисийн, хуурай газрын, агаарын гэсэн гурвалд тулгуурладаг. Мөн стратегийн ба тактикийн гэж ангилдаг.

    4. Хятад

    • Байлдааны бэлэн байдалд: ?
    • Нөөцөнд: 270
    • Зэвсэглэлээс гаргасан: 0
    • Нийтдээ: 270

    2011 оны эхээр Хятадын Батлан хамгаалах яам “Цагаан ном” хэвлүүлж, түүндээ цөмийн зэвсгийг “шаардлагатай бага хэмжээ”-нд байлгах, цөмийн зэвсгийг эхлэн хэрэглэхгүй бодлогыг явуулж байгаа гэж заажээ. 

    Гэхдээ “шаардлагатай бага хэмжээнд” гэдэг нь ямар хэмжээнийх вэ гэдэгтээ тайлбар хийж байгаагүй. Хятад цөмийн зэвсэг тээх дөрвөн төрлийн баллистик пуужинг байрлуулах болсон нь дэлхийн олон нийтийг түгшээж байгаа юм. 

    5. Их Британи

    • Байлдааны бэлэн байдалд: 120
    • Нөөцөнд: 95
    • Зэвсэглэлээс гаргасан: 0
    • Нийтдээ: 215

    Их Британи хязгаарлагдмал цөөн тооны туршилтыг далайн чанадын нутаг дэвсгэртээ Австрали, Номхон далайд хийсэн юм. 

    Үүнд хоёр шалтгаан байв. Нэгдүгээрт өөрөө хүн амын нягтрал ихтэй. Хоёрдугаарт, Америкийн бүтээгчидтэй нягт холбоотой байсан ба тэндээс шаардлагатай мэдээллээ авч байжээ. 

    6. Пакистан

    • Байлдааны бэлэн байдалд: 0
    • Нөөцөнд: 140
    • Зэвсэглэлээс гаргасан: 0
    • Нийтдээ: 140

    Эдийн засгийн бодит хүндрэл, нийгэм, улс төрийн тогтворгүй байдал, нийгмийн олон асуудал шийдэгдээгүй байгаа ч Пакистан өөрийн цөмийн хөтөлбөрөө эрчимтэйгээр хэрэгжүүлж байна.

    Плутонийг үйлдвэрлэх Khushab-1, Khushab-2 хоёр цөмийн тогоо Жохарабад хотын ойролцоо байдаг нь тодорхой мэдэгдсэн баримт юм. Эдгээр тогоо тус бүр нь жилдээ 6-12 кг зэвсгийн плутоний гаргадаг нь 3-6 цөмийн цэнэг үйлдвэрлэхэд хангалттай.

    7. Энэтхэг

    • Байлдааны бэлэн байдалд: 0
    • Нөөцөнд: 130
    • Зэвсэглэлээс гаргасан: 0
    • Нийтдээ: 130

    Энэтхэг цөмийн зэвсэгтэй болох хоёр шалтгаан байлаа. Бүс нутгийн лидер болох эрмэлзэлтэй, Энэтхэгтэй хил залгаа Хятад цөмйн зэвсэгтэй байгаа нь эхний шалтгаан болсон бол хоёр дахь шалтгаан нь Энэтхэг-Пакистаны хооронд нэг биш удаа зэвсэгт мөргөлдөөн гарч байсантай холбоотой юм. 

    8. Израиль

    • Байлдааны бэлэн байдалд: 0
    • Нөөцөнд: 80
    • Зэвсэглэлээс гаргасан: 0
    • Нийтдээ: 80

    Израиль албан ёсоор цөмийн зэвсэгтэйгээ хэлж байгаагүй, гэхдээ цөмийн зэвсэгтэй гэдгээ үгүйсгээгүй бөгөөд батлаагүй байгаа. Харин Израиль цөмийн зэвсгийг тараахгүй байх гэрээнд нэгдээгүй. Цөмийн бүрэн хэмжээний гурвалтай орнуудын нэг нь Израиль байж болох магадлалтай. 

    АНУ, Орос, Хятад шиг цөмийн зөөгч ч Израильд байгаа.

    9. Хойд Солонгос

    • Байлдааны бэлэн байдалд: ?
    • Нөөцөнд: 60
    • Зэвсэглэлээс гаргасан: 0
    • Нийтдээ: 60

    Ашиглаж байгаа хөтөлбөрүүд, шинжлэх ухааны төслүүдийн бүтэц зэргийн талаар албан ёсны мэдээлэл байдаггүй. Солонгос улсын байгууллагын мэдээлэл, ажиглалт зэргээс судалгааг хийдэг. Пуужингийн туршилтуудаа Пхеньян сансрыг судлах энхийн зориулалттай, улс бүр үүнийг хийх эрхтэй гэдэг. 

    Бэлтгэсэн Ш.МЯГМАР

    NewsMN Гар утасны хувилбар Татах
    NEWS.mn

    Мэдээллийн эх сурвалж