Катар 80 орныг визнээс чөлөөлжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Катар 80 орныг визнээс чөлөөлжээ

Катар 80 орныг визнээс чөлөөлжээ

“Катар улс 80 гаруй орны иргэдийг визнээс чөлөөлснөөр дэлхийн хамгийн нээлттэй орон боллоо” хэмээн “Qatar Airways” компанийн гүйцэтгэх захирал Акбар аль-Бакер мэдэгджээ. АНУ тэргүүтэй олон орны иргэд Катар руу зорчихын тулд виз хөөцөлдөж, бичиг цаастай зууралдах шаардлагагүй болсон нь сайшаалтай хэмээн тэрбээр онцолсон байна.

Бельги, Турк, Австрали тэргүүтэй 33 орны иргэд Катарт 90 хоног хүртэл хугацаагаар визгүй зорчих боломжтой бол АНУ, ОХУ, Өмнөд Солонгос, Их Британи зэрэг 47 орны иргэд Катарт 30 хоног хүртэл хугацаагаар визгүй аялах боломжтой аж. Харамсалтай нь эдгээр орнуудын дунд Монгол Улс алга.

Катарын аялал жуулчлал, дотоод хэргийн яамнаас визний шинэ журмыг лхагва гаригт танилцуулсан бөгөөд шууд хэрэгжиж эхэлжээ. Катарын визний журамд өөрчлөлт гарснаар ирэх 2030 он гэхэд жилд долоон сая жуулчин хүлээж авах зорилтод том нэмэр болох аж.

Б.ТУЯА

Эх сурвалж: www.npr.org

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж