Монгол, Хятадын экспо Хөх хотод болно

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Монгол, Хятадын экспо Хөх хотод болно

Монгол, Хятадын экспо Хөх хотод болно

БНХАУ-ын гадаад хэргийн туслах сайд Кун Шан Ю тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2017.08.10/ Монгол Улсад айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд хоёр улсын гадаад харилцаанд үнэлэлт дүгнэлт өгч, ойрын үед хэрэгжүүлэх томоохон ажлуудыг хэлэлцэж байгаа юм байна.

Хэлэлцээрийн үеэр ирэх есдүгээр сард зохион байгуулагдах Монгол, Хятадын экспо үзэсгэлэнгийн талаар санал солилцлоо. Тухайлбал 2015 онд Монгол, Хятадын анхдугаар экспог БНХАУ-ын Хөх хотод зохион байгуулж байсан бол энэ жил мөн адил Хөх хотод 30 гаруй орныг урьж, илүү өргөн цар хүрээтэй хийхээр төлөвлөж байгаа юм байна.

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Оюунтэгш “Эхний зургаан сарын байдлаар БНХАУ-тай манай улс 3 тэрбум ам.долларын гадаад худалдааны гэрээ хэлцэл хийгдсэн. Иймээс есдүгээр сарын 26-30-ны өдрийн хооронд БНХАУ-ын Хөх хотод хамтарсан экспо, үзэсгэлэнг хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Өмнө нь зөвхөн Монгол, Хятадын гэж зохион байгуулагдаж байсан бол энэ жил ОХУ-ыг зочин улсаар оролцуулж, ажиглагчаар 30-аад орныг урьж байгаа. Өнөөдрийн байдлаар бид Монголынхоо 250 гаруй аж, ахуй нэгжүүдийг бүртгэсэн байна. Бид аль болох Монгол Улсын эдийн засгийг бүхэлд нь хамруулсан, олон чиглэлийн аж, ахуй нэгжүүдийг оруулахаар ажиллаж байна. Одоогоор бүртгэгдсэн байгаа 250 гаруй аж ахуй нэгж нь ноос, ноолуур хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлийн компаниуд байгаа. Үүн дээр зам тээвэр, эрчим хүч, дэд бүтцийн чиглэлийг нэмэхээр төлөвлөөд байна” гэлээ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн “Монгол, Хятадын экспог өмнө нь амжилттай зохион байгуулж байсан. Үүнд манай 239 аж, ахуй нэгж оролцож 1.2 сая юань буюу дөрвөн тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. Энэ удаагийн арга хэмжээнд бид аж, ахуй нэгжээ өргөнөөр оролцуулах, бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо, чанарыг сайжруулах тал дээр анхаарч байна. Яамны ажлын хэсэг болон Худалдаа аж үйлдвэрийн танхимд аж, ахуй нэгжийг бүртгэж байгаа. Монголоос гарч байгаа бараа бүтээгдэхүүний тээврийн асуудлыг бүгдийг нь Хятадын талаас хөнгөлөн, шийдэж өгч байгаа. Энэ завшааныг ашиглан манай үндэсний үйлдвэрлэгчид бараа бүтээгдэхүүнээ Хятадын зах зээлд борлуулах, сурталчлан таниулах боломжтой” гэв.

Г.Түшиг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж