Өнөөдрөөс 217 цэцэрлэгт цахим бүртгэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Өнөөдрөөс 217 цэцэрлэгт цахим бүртгэл хийж байна

Өнөөдрөөс 217 цэцэрлэгт цахим бүртгэл хийж байна

Цахим бүртгэлийн системээр бүртгүүлэх боломжгүй хоёр настай хүүхдүүдийг энэ сарын 10-ны өдрөөс эхлэн бүх цэцэрлэг дээр нэгдсэн журмаар багш ажилтнууд цахимаар бүртгэж байгаа аж. Цахим бүртгэлийг хэрхэн хийх, цахим элсэлтийг хэрхэн явуулах талаар сургалтыг өчигдөр /2017.08.09/ төрийн өмчийн 217 цэцэрлэгийн эрхлэгч, багш нарт Багш хөгжлийн ордны хурлын танхимд хийсэн байна.

Нийслэлийн Боловсролын газраас элсэлт авах тооноос давсан хүүхдүүдийн дунд тухайн цэцэрлэг дээр сонгон шалгаруулалт буюу сугалааг зохион байгуулах юм. Элсэлтийг тухайн цэцэрлэгт нийт бүртгүүлсэн хүүхдүүдээс санамсаргүй сонголтын аргаар энэ сарын 25-ны өдрийн 10:00 цагт авч эхлэх гэнэ. Наймдугаар сарын 25-ны 10 цагт элсэлт авах хүүхдийн тоо хэтэрсэн цэцэрлэгүүд дээр санамсаргүй сонголтын аргаар онлайн сугалааг зохион байгуулна.

Бүртгүүлсэн хүүхэд бүрийн эцэг эхчүүдэд “Таны хүүхэд цэцэрлэгт хамрагдсан, хамрагдаагүй” гэсэн хариу мессеж бүртгэлтэй гар утасны дугаарт очно гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж