Японы өөрийгөө хамгаалах хүчин АНУ-ын дуунаас хурдан бөмбөгдөгч онгоцнуудтай хамтарсан агаарын сургуулилт хийлээ. Хамтарсан цэргийн сургуулилт Японы өмнөд хэсгийн Кюшу арлын ойролцоо болж, АНУ-ын хоёр “B-1B Lancer” бөмбөгдөгч, Японы хоёр “F-2” сөнөөгч онгоцнууд оролцжээ.
Хойд Солонгос Хвасон-12 пуужингаараа Гуамыг цохихоор сүрдүүлж буй энэ үед хамтарсан цэргийн сургуулилт Пхеньянд анхааруулга өгөх зорилготой аж. Хойд Солонгос Гуам руу пуужин харвабал Японы Шиманэ, Хирошима, Койчи мужийн дээгүүр нисч өгөх аж.
Б.ТУЯА
Эх сурвалж: Reuters