Хоёр газарт ой шатаж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Хоёр газарт ой шатаж байна

Хоёр газарт ой шатаж байна

Улсын хэмжээнд он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 181 удаагийн гал түймэр гарчээ. Үүнээс нийслэлд 17 удаагийн гал түймэр, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 163 удаагийн ой хээрийн түймэр гарч, 56.8 мянган га ой, 115 мянга 907 га хээр, нийт 171 мянган 907,8 га талбай түймэрт өртөөд байна. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад түймрийн тоо энэ жил 63.6 хувь, галд өртсөн ойн талбай 82.3 хувиар өссөнийг Онцгой байдлын ерөнхий газраас онцоллоо.

Өнөөдрийн байдлаар /2017.08.10/ Сэлэнгэ аймаг Ерөө сум, Баруунбүрэн суманд тус бүр нэг түймэр нийт хоёр түймэр асч байгаа бол тус аймгийн Ерөө сумын нэг түймрийг цурамд оруулж бүрэн унтраахаар ажиллаж буй аж. Дүрэлзэж буй түймрийн голомтод онцгой байдлын байгууллагаас 132 алба хаагч, 13 автомашин, орон нутгаас 197 иргэн, 12 автомашин, нийт 329 хүн, 25 автомашинтайгаар ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.

Харин 181 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 3065 албан хаагч, 307 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 193 албан хаагч, 13 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 480 албан хаагч, 30 автомашин, Цагдаагийн байгууллагаас 39 албан хаагч, хоёр автомашин, орон нутгаас 4504 иргэн, 479 автомашин, 55 мотоцикль тус тус дайчлагдан нийт 8281 хүн, 831 автомашин, 55 мотоцикль, техник хэрэгсэл, 204 морьтойгоор ажиллажээ.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж