ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Гүржийн салан тусгаарласан нутаг Абхазад айлчилсныг АНУ эсэргүүцжээ. АНУ-ын төрийн департментаас Путины айлчлалыг “зохисгүй” хэмээн буруутгасан байна.
Владимир Путин өнгөрсөн мягмар гаригт Абхазад айлчилж, Москвагаас цэргийн дэмжлэг үзүүлэхээ баталгаажуулжээ. Үүнийг АНУ тэргүүтэй Барууны орнууд ОХУ салан тусгаарлагчдыг дэмжиж байна хэмээн шүүмжилж байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: Reuters
Холбоотой мэдээ