Гурван охин усан онгоцон дээр тоглоно

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Гурван охин усан онгоцон дээр тоглоно

Гурван охин усан онгоцон дээр тоглоно

Монголын рок попын ертөнцөд шинэлэг дүр төрх, уран бүтээлээрээ өөрсдийн орон зайг бий болгосон эмэгтэй хамтлагуудын нэг бол Гурван охин хамтлаг. Хамтлагийн охид тун удахгүй зургаа дахь шинэ цомгийнхоо баярыг тэмдэглэх гэж байгаа аж.

Гурван охин хамтлагийн бие даасан дөрөв дэх “Хэмнэл зүрхэнд” тоглолт ирэх есдүгээр сарын 2-ны үдэш Үндэсний соёл амралтын хүрээлэнд байрлах Хар сувд усан онгоц дээр болох гэнэ.

Хамтлагийн ахлагч Д.Солонго буюу Сологоос тоглолтын талаар тодруулахад “Одоогоор хамтлагийнхаа шинэхэн цомгоо хэвлүүлэхээр явуулсан байгаа. Энэ удаагийн “Хэмнэл зүрхэнд” тоглолт маань нэг ёсондоо цомгийн баяр гэж хэлж болно. Манай хамтлаг бас шинэ клипны ажилдаа орчихсон байгаа. Ерөнхийдөө хамтлагийнхан тус тусдаа бие даасан цомог гаргахаар ажиллаж байгаа. Миний хувьд хоёр бие даасан цомгоо гаргахаар ажиллаж эхэлсэн. Сүүлд бие даасан анхны уран бүтээл болох “Хайж намайг ол” буюу “Find Me” дууны клипийг нь хүргэсэн. Бид хамгийн түрүүнд хамтлагийнхаа цомгийг гаргахаар ажиллаж байгаа” тухай дуулгасан юм.

“Хэмнэл зүрхэнд” тоглолтын тасалбар 20 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн худалдаанд гарах юм байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж