Монгол, Малайзын шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Монгол, Малайзын шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийнэ

Монгол, Малайзын  шигшээ багууд нөхөрсөг тоглолт хийнэ

Ирэх 11-р сард Азийн насанд хүрэгчдийн футзалын АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөх Монгол улсын шигшээ баг Малайзын үндэсний шигшээ багтай нөхөрсөг тоглолт хийхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.

Энэ сарын 12, 13-нд болох Монгол, Малайз улсуудын футзалын үндэсний шигшээ багийн нөхөрсөг тоглолт нь Азийн Хөлбөмбөгийн Холбооны албан ёсны хуваарьт орсон тоглолтууд юм. Тиймээс манай футзалын шигшээ багийнхан “Хүрхрээ үндэсний лиг”-ийн тоглолтуудтай эдгээр өдрүүдэд улсынхаа нэрийн өмнөөс Малайзын багтай нөхөрсөг тоглолт хийхээр хилийн чанадыг зорилоо. Футзалын шигшээ багийн тоглолтоос шалтгаалан “Хүрхрээ үндэсний лиг”-ийн 12-р тойргийн “Унаганууд”, “Гоёо Эф Си” багуудын тоглолт хойшилсон.

С.Эрдэнэ-Очир дасгалжуулагчийн багийг 2015 онд Азийн футзалын АШТ-ий урьдчилсан шатанд оролцсон насанд хүрэгчдийн шигшээ болон өнгөрсөн таван сард Азийн 20 хүртэлх насны АШТ-ий шөвгийн наймд үлдсэн залуучуудын шигшээ багийн тоглогчид бүрдүүлж байна. Монгол улсын насанд хүрэгчдийн футзалын шигшээ баг 11-р сарын 04-06-ны хооронд Тайландын нийслэл Бангкок хотод Япон, Тайвань, Макао улсуудтай Азийн АШТ-ий урьдчилсан шатанд өрсөлдөнө.

Эх сурвалж: МХБХ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж