"Тавантолгой" сэргэв үү? | News.MN

"Тавантолгой" сэргэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

"Тавантолгой" сэргэв үү?

“Тавантолгой” хувьцаат компани II улирлын санхүүгийн тайлангаа өчигдөр /2017.08.09/ Монголын хөрөнгийн биржийн албан сайтад нийтэллээ. Тайланд дурдсанаар оны эхний хагас жилд “Тавантолгой” компанийн борлуулалтын орлого 255 тэрбум төгрөг, II улирлын эцэс гэхэд компанийн цэвэр ашиг 57.2 тэрбум төгрөг болжээ.

Тус компани 2016 онд жилийн турш 54 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2017 оны зөвхөн эхний хагаст 57.2 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллаж “цөм” хийжээ.

“Тавантолгой” компанийн ашигтай ажилласан санхүүгийн тайлантай танилцсан эдийн засагчид ойрын хугацаанд дээрх компанийн хувьцаа дээд лимитдээ тултал өсч, ашигтай байх тул хувьцааг нь худалдаж авахыг иргэдэд зөвлөж байна. Тухайлбал, Монголын хөрөнгийн бирж дэх өнөөдрийн /2017.08.10/ арилжаа нээгдээд удаагүй байтал /11.00/ цагийн орчимд “Тавантолгой” компанийн хувьцаа 15 хувьд хүрч, өслөө. Тус компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн дотор 4.7 дахин өсчээ.

Нүүрсний ханшийн сэргэлт “Тавантолгой” компани ашигтай ажиллахад нөлөөлжээ 

Ийнхүү компани ашигтай ажиллахад 2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн нүүрсний ханш сэргэсэн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, 2016 онд дөрвөн сая тонн нүүрс олборлож, 98 хувийг нь экспортолсон тус компанийн хувьд 54 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан юм. Үүнээсээ нэгж хувьцаандаа 784.8 төгрөгийн ногдол ашиг хуваарилж, хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд нийт 541.4 сая төгрөг байршуулсан. Үүнийг дагаад нүүрс олборлогч компаниудын идэвх сэргэжээ.

Гадаад валютын ханшийн зөрүүнээс өнгөрсөн онд ашиг хүртсэн “Тавантолгой” компани энэ оны эхний хагас жилд 6.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байсан юм. Гэхдээ нэгдсэн дүнгээрээ компани ашигтай ажиллажээ. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард “Тавантолгой” хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараасан билээ.

Тавантолгой” ХК-ийн хоёрдугаар улирлын санхүүгийн тайлантай дэлгэрэнгүй танилцаарай.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-10 66.181.165.189

Хүний авсан зураг битий хулгайгаар тавь.

Avatar

Зочин 2017-08-10 66.181.176.31

DEEREES N NEMJ HELEHED ULSIIN SOYL EDIIN ZASGIIG TUMUR ZAMAAR DUGNEJ BOLOHGUI

Avatar

Зочин 2017-08-10 66.181.176.31

TUSGAI ZAMIIN AVTOBUSNII ZAMIIN HOER TALD HASHLAG HIIVEL

Avatar

Зочин 2017-08-10 103.242.46.171

Ард түмэнд олгогдсон 1072 ширхэг хувьцаа Таван толгой ХК-уу Эрдэнэс Таван толгой юу ард түмэнд зарлахдаа ашиггүй л гэж зарлах юм гэтэл таван толгой нь ашигтай ажиллаа л гэх юм АШГИЙГ нь хэн хүртэж байна вэ

Avatar

ediin zasagch 2017-08-10 157.150.193.2

Hyatad nuursnii hergleegee buuruulj uursdiin uurhainuudaa haah bodlogo yavuulj baigaa ch mongoliig demjih uudnees nuursiig chine avya l daa gej Xi darga ni helsen baihaa

Avatar

Зочин 2017-08-10 202.9.43.169

Хойд Со-ын Ким д баярлах хэрэгтэй Тэрнээс биш манай дарга нарын мэргэн бодлого гэж юу ч байхгүй Бүр юууууууууууууууууууу чччччччч БАЙХГҮЙ

Avatar

Зочин 2017-08-10 24.64.97.123

Яг үнэн дээ АНУ-н хоригоор Хойд Со нүүрсээ экспортлох боломжгүй болсноор [Хориотой Үг] манай нүүрсийг ахиу авах болоо биз Ийм эгзэгийг уул нь сайн ашиглаад авах хэрэгтэй юм даа

Avatar

зочин 2017-08-10 119.40.103.162

Алтанхуяг АН-ын тэнэгүүд 28 доллараар зарж замаас нь унагааж авдаг байсан шүү дээ
Тэгээд ашиггүй ажиллуулдаг байлаа
МАН гарч нэг бүх зүйл голдрилдоо орж байна даа

Avatar

ooo 2017-08-10 202.9.42.114

erguu mal

Avatar

Шунахай зуучлагч наргүй бол 2 -3 дахин илүү олзтой байх??? 2017-08-10 202.9.43.108

З Энхболдын хэлсэнчлэн Мон-Хятадын завсарын зуучлагч нар замаас нь тонн тутмаас 50-60$ -ыг хусдаггүй бол асар их ашигтай ажиллах байж дээ Хятадуудад худалдагдсан МАН-ын дарга ЗГ-ын ХЭГ-ын дарга тэргүүтэй шунахай зуучлагч нар цадаж ханаддагүй ээ Сонгуулийн өмнөхөн би зуучлагч нь биш гэж бүлтрээд Зи-г шуухэд өгна байсан Зи нь том дарга болмогц нөгөө ЗГ ХЭГ -ын даргын [Хориотой Үг] нь дарагдсан нам жим 60 тэрбумаас илүүг эд хусаж буй биш үү МАН ийм удирдлагуудтай байхад мафи гэхээс өөр юу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж