"Тавантолгой" сэргэв үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

"Тавантолгой" сэргэв үү?

“Тавантолгой” хувьцаат компани II улирлын санхүүгийн тайлангаа өчигдөр /2017.08.09/ Монголын хөрөнгийн биржийн албан сайтад нийтэллээ. Тайланд дурдсанаар оны эхний хагас жилд “Тавантолгой” компанийн борлуулалтын орлого 255 тэрбум төгрөг, II улирлын эцэс гэхэд компанийн цэвэр ашиг 57.2 тэрбум төгрөг болжээ.

Тус компани 2016 онд жилийн турш 54 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллаж байсан бол 2017 оны зөвхөн эхний хагаст 57.2 тэрбум төгрөгийн татварын дараах цэвэр ашигтай ажиллаж “цөм” хийжээ.

“Тавантолгой” компанийн ашигтай ажилласан санхүүгийн тайлантай танилцсан эдийн засагчид ойрын хугацаанд дээрх компанийн хувьцаа дээд лимитдээ тултал өсч, ашигтай байх тул хувьцааг нь худалдаж авахыг иргэдэд зөвлөж байна. Тухайлбал, Монголын хөрөнгийн бирж дэх өнөөдрийн /2017.08.10/ арилжаа нээгдээд удаагүй байтал /11.00/ цагийн орчимд “Тавантолгой” компанийн хувьцаа 15 хувьд хүрч, өслөө. Тус компанийн хувьцааны ханш сүүлийн нэг жилийн дотор 4.7 дахин өсчээ.

Нүүрсний ханшийн сэргэлт “Тавантолгой” компани ашигтай ажиллахад нөлөөлжээ 

Ийнхүү компани ашигтай ажиллахад 2016 оны хоёрдугаар хагасаас эхлэн нүүрсний ханш сэргэсэн нь голлон нөлөөлжээ. Тодруулбал, 2016 онд дөрвөн сая тонн нүүрс олборлож, 98 хувийг нь экспортолсон тус компанийн хувьд 54 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байсан юм. Үүнээсээ нэгж хувьцаандаа 784.8 төгрөгийн ногдол ашиг хуваарилж, хувьцаа эзэмшигчдийнхээ дансанд нийт 541.4 сая төгрөг байршуулсан. Үүнийг дагаад нүүрс олборлогч компаниудын идэвх сэргэжээ.

Гадаад валютын ханшийн зөрүүнээс өнгөрсөн онд ашиг хүртсэн “Тавантолгой” компани энэ оны эхний хагас жилд 6.6 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байсан юм. Гэхдээ нэгдсэн дүнгээрээ компани ашигтай ажиллажээ. Хамгийн сүүлд өнгөрсөн долдугаар сард “Тавантолгой” хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгаа тараасан билээ.

Тавантолгой” ХК-ийн хоёрдугаар улирлын санхүүгийн тайлантай дэлгэрэнгүй танилцаарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж