Хойд Солонгосын төрийн эсрэг гэмт хэрэгт буруутгагдан жил гаруйн хугацаанд хөдөлмөрийн лагерьт хоригдож байсан Канадын иргэнийг суллажээ. Хойд Солонгосын Төв шүүхийн шийдвэрээр Лим Хён Суг хүмүүнлэгийн шалтгаанаар сулласан аж. Бүх насаараа хорих ялтай Лим Хён Суг суллуулахаар Канадын ерөнхий сайд Жастин Тюрдогийн аюулгүй байдлын зөвлөх Даниел Жин тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид Пхеньянд айлчилсан нь үр дүнгээ өгчээ. Хойд Солонгос нь АНУ-ын Гуам арлыг пуужингаар харвахаар сүрдүүлж Вашингтонтой зөрчил хурцадсан энэ үед Канадын иргэнийг сулласан нь анхаарал татаж байна.
Лим Хён Су номлогч хүн юм. Тэрбээр өнөөдөр Канад улсдаа эргэн очсон бөгөөд шууд эмнэлэгт хэвтэх аж. Өдгөө 62 настай тэрбээр бие нь муу байгаа тухайгаа захидлаар гэр бүлийнхэндээ дуулгажээ.Түүний захидлыг Хойд Солонгос дахь Шведийн элчин сайдын яам дамжуулан өгсөн байна.
Б.ТУЯА
Эх сурвалж: Reuters