ХААН Банкнаас орон даяар зарласан “Гайхамшигт аялал” картын урамшуулалт аяны “Европын аялал”-ын эхний 12 азтан 08-р сарын 05-ны Бямба гарагт МҮОНТ-ийн 1-р сувгийн шууд нэвтрүүлгээр тодорсон бөгөөд азтанууд батламжаа гардан авлаа.
“Гайхамшигт аялал” урамшуулалт аяны Европын орнуудаар аялах азтай харилцагчдаар УБ хотын харилцагч П.Очиртуяа, Д.Батдаваа, Ш.Уранчимэг, Ө.Маралгуа, Х.Бадамханд, Б.Дамдинбазар нар, Дархан-Уул аймгийн харилцагч А.Азбаяр, Ховд аймгийн харилцагч Ц.Гантулга, Говь-Алтай аймгийн харилцагч Х.Цэрэнпэлжид, Дорноговь аймгийн харилцагч Д.Мөнгөнзул, Дундговь аймгийн харилцагч Ц.Гантуяа, Сүхбаатар аймгийн харилцагч П.Мөнхбат нар тодорч, батламжаа гардан авлаа.
Аяны хүрээнд сар бүр ХААН Банкны картаараа ХААН Банкны карт уншигч ПОС машин дээр 300,000 төгрөгөөс дээш гүйлгээ хийснээр аянд оролцох эрх үүснэ.
Тус аян 8-р сарын 30-ны өдрийг дуустал орон даяар үргэлжлэх бөгөөд сар тутам 12 азтай харилцагчийг тодруулна. Хоёр дахь удаагийн шууд нэвтрүүлгээр Европын орноор аялах 11 азтай харилцагч болон АНУ-ын Нью Йорк, Вашингтон, Атлантик хотуудаар аялах супер 1 азтанг тодруулах бөгөөд 09-р сарын 02-ны Бямба гарагт МҮОНРТ-ийн шууд нэвтрүүлгээр хүрнэ.
Нийт 24 азтай харилцагч Парис, Женев, Милан, Вена хотуудаар хамтдаа аялж гайхамшигт аялал, гайхалтай дурсамжийг бүтээх юм.
Та аяны тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл www.khanbank.com хаягт хандан, эсвэл 1800- 1917 дугаарт залгах боломжтой.
Холбоотой мэдээ