Нүүрсний машинууд мөргөлдөж, жолооч нь нас баржээ

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Нүүрсний машинууд мөргөлдөж, жолооч нь нас баржээ

Нүүрсний машинууд мөргөлдөж, жолооч нь нас баржээ

Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр /2017.08.09/ 05.00 цагаас өнөөдөр /2017.08.10/ өглөөний 05.00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 1857 мэдээлэл Цагдаагийн ерөнхий газар /ЦЕГ/-т иржээ. Иргэдийн мэдээллийн дагуу цагдаагийнхан ажиллахад гэмт хэргийн 72, зөрчлийн 1450, согтуугийн 436, зам тээврийн ослын 335 мэдээллээс гэмт хэргийн шинжтэй 31-н үйлдэл бүртгэгдсэн аж.

Тухайлбал, Дорнод аймаг Баян-Уул сумын зургадугаар баг ‘Засмал даваа’ гэх газар “Маяти” автомашин онхолдож тус сумын харъяат Г /эр.40н/, Х /эр.42н/ нар нас барсан, 3 хүн хүнд гэмтсэн байна. Өмнөговь аймаг, Цогтцэций сумын нүүрс тээвэрлэлтийн замын 120км-т “Hоrd benz” том оврын тээврийн хэрэгсэл нь мөн “Ноrd benz” том оврын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Баянгол дүүргийн 16 дугаар хорооны иргэн Б /эм.55н/ нь нас баржээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн ‘Хилл сайд хотхоны баригдаж байгаа барилга дээрээс эд зүйл хулгайд алдагдлаа” гэсэн мэдээллийг шалгахад, Тус барилгын орцны 9 ширхэг хаалганы цоож бариулыг Хан-Уул дүүргийн наймдугаар хороонд суух Б /эр.40н/ нь архидан согтуурсан үедээ хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

“Баянзүрх дүүргээс тогонд цохиулж гэмтсэн хүн ГССҮТ-ийн “Түлэнхийн тасаг”-т ирж хэвтлээ” гэсэн мэдээллийн дагуу шалгахад, өчигдөр 11:00 цагийн үед УСУГ-ын цахилгаанчин ажилтай М /эр.36н/ худгийн шахуурганы хүчдэлийг шалгаж байгаад тогонд цохиулсан байжээ.

Д.УУДАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж