Жирэмсэн эмэгтэйг "тэмбүүтэй" гэж худал оношилжээ | News.MN

Жирэмсэн эмэгтэйг "тэмбүүтэй" гэж худал оношилжээ

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Жирэмсэн эмэгтэйг "тэмбүүтэй" гэж худал оношилжээ

Жирэмсэн эмэгтэйг "тэмбүүтэй" гэж худал оношилжээ

-За, та тэмбүүтэй юм байна. Наашаа суугаадах. Одоо эмчилгээ хийнэ. Пенициллин 2.6 сая тунгаар нэг сарын турш тарих учраас 15:00 цагаас өмнө заавал ир-

Найман сартай бие давхар нэгэн эмэгтэй /Иргэн Х/ манай сонинд хандлаа. Тэрбээр эрүүл мэндийн хувьд хүүхдээ төрүүлэхэд ямар нэгэн асуудалгүй, зовиургүй байсаар найман сар болсон ба энэ хугацаанд эмчийн хяналтад байж, үзлэг, шинжилгээнүүдийг тогтмол өгч байжээ. Улмаар 2017 оны долоодугаар сарын 25-нд Чингэлтэй дүүргийн VI хорооны өрхийн эмнэлэгт ХДХВ/ДОХ, БЗХӨ-ий шинжилгээ өгсөн байна. Гэвч түүний шинжилгээний хариу эерэг гарч, тэрбээр тэмбүү хэмээх аймшигт өвчний халдварыг тээж байгаа гэсэн бичгийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүлээн авчээ. Бие давхар, хэзээ мөдгүй амаржих дөхсөн түүний хувьд энэ мэдээ тэнгэр нурахтай адил санагдсан ч яг яаж халдвар авснаа ерөөс ойлгоогүй аж. Учир нь түүний хувьд энэ нь хожуу төрөлт, өөрөө эрсдэлтэй алхам хийгээгүй, хийхээр ч хүн биш гэдгээ бидэнд хэлж байлаа.

Тэрбээр энэ хариуг сонссоны дараа яахаа мэдэхгүй зогсож байхад хариуцсан эмч нь “За, та тэмбүүтэй юм байна. Наашаа суугаадах. Одоо эмчилгээ хийнэ. Пенициллин 2.6 сая тунгаар нэг сарын турш тарих учраас 15:00 цагаас өмнө заавал ир. Би дараа нь ажилтай” гэж загнах, зандрахын хооронд хэлжээ. Гэвч дээр хэлсэнчлэн эл эмэгтэйн хувьд хожуу төрөлт, өөрөө эрсдэлтэй бүлгийн хүн биш, мөн учир мэдэх нэгэн тул яаран алхам хийлгүй шинжилгээний хариу баталгаатай эсэхийг лавласан байна. Мөнөөх эмч /өөрийгөө Доржпагма, Бэлгийн замын эмч гэж бидэнд танилцуулсан/ тэр дор нь лабораториосоо энэ талаар асуугаад “Чи яалт ч үгүй тэмбүүтэй юм байна. Манай лаборатори баталгаатай учраас эргэлзэх хэрэггүй. Одоо эмчилгээгээ хийлгээрэй. Та нар тэгээд алга болчихдог шүү” гэх хариултыг өгчээ.

Тиймээс иргэн Х шинжилгээний хариуг баталгаажуулахын тулд “Улаанбаатар Мед” эмнэлэгт шинжилгээ өгөхөд “Тэмбүүгүй” гэж гарсан байх юм. Гэвч энэ хариуг дээрх эмч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж, “Хувийн эмнэлгүүдийн хариу угаасаа хэцүү. Манайх баталгаатай болохоор эмчилгээ хийхээс өөр аргагүй” гэжээ. Гэхдээ иргэн Х-гийн хувьд өөрийгөө халдваргүй гэдгийг мэдэж байсан тул дахин нягтлахаар ХӨСҮТ-д шинжилгээ өгөхөд мөн л “Тэмбүүгүй” гэсэн хариу гарсан аж.

Ингээд Х нэгдүгээрт, иргэний үүргээ биелүүлж, хоёрдугаарт, дахин ийм ноцтой алдаа гарахгүй байгаасай гэж хүссэн учраас бидэнд хандсан байна.

Тэрбээр “Энэ мэдээ надад маш хүнд туссан. Гэхдээ би асуудалд ул суурьтай, нухацтай хандах насанд хүрчихсэн хүн учраас яаран дүгнэлт хийгээгүй. Тиймдээ ч дахин нягталж, өөрийгөө эрүүл гэдгийг баталсан. Хамгийн гол нь миний шинжилгээний хариу яагаад тэгж гарав гэдэг нь анхаарал татаж байна. Би шинжилгээний сорьц, дээж, хариултыг сольсон байх гэж хардаж байна. Хэрвээ тийм бол тэмбүү өвчний халдвартай нэг хүн өөрийгөө эрүүл гэж бодсон, эсвэл бүр тэр талаар огт мэдээгүй явж байж таарна. Тиймээс халдваргүй гэх үл мэдэх нэг хүн дахин халдварлуулах, өвчнөө мэдэлгүй явсаар хүндрүүлэх маш том аюул эрсдэл байна. Би эсвэл бага залуу, хорь гаруйхан настай байж таараад ийм мэдээ, онош дуулсан бол хэт их цочирдож хүүхдээ болон өөрийнхөө эрүүл мэндийг хохироовол яах вэ. Залуу хүмүүс энэ тохиолдолд гэр бүлийнхээ хүнийг хардаж сэрдэж, эвтэй сайхан айлын амьдрал үрэгдэх ч магадлалтай. Үгүйдээ л би цааш нягтлалгүйгээр тэр эмчийн үг, онош хоёрт бүрэн итгээд тэр анибиотикийн хүчтэй эмчилгээг хийлгэсэн бол хүүхдэд маань яаж нөлөөлөх байсныг хүн бүр ойлгох байх. Иймд би хүний муу үзэх гэсэндээ биш, энэ бүх эрсдэл, аюул дахин бүү гараасай гэсэндээ сонинд хандаж байна” гэсэн юм.

Тиймээс бид энэ асуудлыг нягтлахаар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд очиж, холбогдох албаныхнаас дараах тодруулгыг авсан юм.

Н.Нямсүрэн: Алдаа гарсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна

Эхлээд тус эмнэлгийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга Н.Нямсүрэнтэй уулзаж, болсон явдлыг тайлбарлан, асуудлыг тодрууллаа. Тус эмнэлгийн удирдлагууд амралтаа авсан байж таарсан тул энд хүн хөл цөөн, эмч нарт ачаалал бага байлаа.

-Танай эмнэлэгт эрүүл хүнийг “Тэмбүүтэй” гэж оношилсон явдал гарчээ. Гэвч ХӨСҮТ, “Улаанбаатар Мед” эмнэлгийн шинжилгээ үүний эсрэг гарсан байна. Тухайн хүн үүнийг шинжилгээний сорьц, хариулт солигдсон байх гэж үзэж байна. Ийм тохиолдол ер нь гардаг юм уу?

-Андуурагдсан тохиолдол гарвал давтан шинжилгээ хийнэ. Ийм тохиолдол гарах нь бий. Гэхдээ цоо эрүүл хүнийг тэмбүүтэй гэж андуурах явдал маш цөөн гардаг.

-Тэгвэл тэмбүүгийн халдвартай нэг хүн бас шинжилгээ өгөөд тэр нь эрүүл хүнийхтэй солигдчихжээ. Энэ тохиолдолд халдвартай хүнийг олж тогтоох боломжтой юу?

-Бий. Шинжилгээ өгсөн хүмүүсийн бүртгэлд хаяг, утасны дугаар нь байдаг. Тиймээс яг тэр өдөр хэчнээн хүн өгсөн гэдгээр нь дахиж нягтлаад давтан шинжилгээ авна.

-Эрүүл эхэд пенициллин өндөр тунгаар, бүтэн сар тарихад урагт ямар нөлөө үзүүлэх вэ?

-Мэдээж муу нөлөөтэй. Эх, ургийн аль алинд сөрөг нөлөөтэй. Харин эх тэмбүүтэй байгаа тохиолдолд энэ эмчилгээг хийснээр ургийг хамгаална.

-Одоо энэ хүнээс дахин шинжилгээ авах уу?

-Үүнийг манай лабораторийнхон мэдэж байгаа. Гэхдээ ХӨСҮТ-өөс сөрөг хариу гарсан бол түүнийг заавал баталгаажуулах шаардлагагүй.

-Тэгэхээр танай эмнэлгийн эмч, лаборантууд алдаа гаргасан гэж та үзэж байна уу?

-Би тухайн иргэний гомдол саналыг сонслоо. Мөн хоёр шатны эмнэлгийн шинжилгээний хариуг хараад манайх алдаа гаргасан байна гэж үзэж байна.

-Эмч нарын ажлын цаг хэдэд дуусдаг юм бол?

-Манай эмч нар хорогдуулсан цагаар ажилладаг болохоор нэг цагийн өмнө ажил дуусдаг.

Доржпагма: Манай лаборантууд харааныхаа мэдрэмжээр хариу гаргадаг

Бид эмнэлгийн орлогч даргатай уулзсаны дараа ХДХВ/ДОХ, БЗХӨ-ий эмч Доржпагмаас цөөн асуултад хариулт авсан. Тэрбээр иргэн Х-г тэмбүүтэй гэж оношлон, эмчилгээ зааж өгсөн их эмч ажээ. Болсон үйл явдлын талаар ярихдаа бурууг өөрөөсөө түлхэж, лаборант, эмнэлгийн дарга нар руу хандуулж байв. Энэ талаар тэрбээр “Надад бол ямар ч хамаа байхгүй. Би энэ хүний шинжилгээний хариуг лабораториос асуухад яах аргагүй тэмбүүтэй л гэж гарсан байсан. Лабораторийн эрхлэгч эмч гэж бий. Тэрнээс асуу. Тэгээд ч наадхыг чинь буруу тавиад ийм хариу гарчихсан ч байж болно. Бид лабораторийн ажлыг мэдэхгүй шүү дээ. Одоохондоо манайх лабораторийн эмчгүй байгаа. Тэгээд лаборант чинь өөрийнхөө харааны мэдрэмжээр оношлоод явж байна” гэв.

Бүхэл бүтэн Эрүүл мэндийн төвийн ХДХВ/ДОХ, БЗХӨ хариуцсан эмч хүн ийм хариулт хэлээд зогсож байх нь энэ салбарын үйл ажиллагаа хэр түвшинд байгааг харуулж байна. Тэрбээр бидэнд хариулт өгч байхад компьютер дээр нь “Фэйсбүүк” хуудас асаалттай, харин үүдэнд нь хүмүүс хүлээгээд зогсож байлаа.

Мэдээж ганц хүний үг, үйлдлээр бүх эмч нарыг харлуулж болохгүй ч Эрүүл мэндийн яам болон А.Цогцэцэг сайд энэ асуудлыг анхаарлынхаа гадуур өнгөрүүлж болохгүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. ХДХВ/ДОХ, бусад БЗХӨ-ий халдвар нь манайх шиг цөөн хүн амтай улсад мөхлийн нэгэн дохио яах аргагүй мөн.

Гэтэл эрүүл хүнийг тэмбүүтэй, халдвартай нэгнийг нь эрүүл гээд явуулчихдаг газар байна. Иргэн Х-гийн хэлсэнчлэн, халдвартай гэдгээ мэдээ ч үгүй яваа хүний шинжилгээний хариу эрүүл хүнийхтэй андуурчихвал цаана хэчнээн их эрсдэл гарахыг бодохоос ч эвгүйцмээр. Адаглаад гэр бүл тогтворгүй, хөнгөн явдалтай нэгэн бол тэр өвчнийг цааш тараагаад, бусдад халдварлуулах эрсдэлтэй. Мөн өвчтэй гэдгээ мэдэлгүй явсаар бүр хүнд шатанд нь хүргэж, нэг насаараа эрүүл мэнд, гоо сайхан, цаашилбал амь насаараа хохирохыг үгүйсгэхгүй.

Нөгөөтэйгүүр, эрүүл хэрнээ тэмбүүтэй гэх худал хариу авсан хүний ар гэр, сэтгэл санаа, эрүүл мэндэд том цохилт болж тусах нь гарцаагүй. Хар сэртэй нэгэн нь үүнээс болж гэр бүлээ бусниулах ч магадлалтай. Үгүй ядаж эрүүл хэрнээ тэмбүүгийн эмчилгээ хийлгэхээр эрүүл мэндээрээ хэрхэн хохирох бол. Тиймээс энэ бүх эрсдэлээс сэргийлж, нийтэд анхааруулахаар энэ мэдээллийг бэлтгэлээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2017-08-10 202.179.26.180

Жирэмсэн болон ахмад настанд хуурамч эерэг гарч болно шүү дээ.

Avatar

suugii 2017-08-10 202.70.46.227

yamar aimashigtai yum be ene zarim neg emch suvilagch nar chin Ug n bol emegteichvvdiin emch eh barigch suvilagch nar ilvv l hairutslagatai baimaar yum

Avatar

zochin 2017-08-10 202.9.42.74

Bi 2 jiliin umnu jiremsen baihdaa tembuutei gej onoshluulaad buur huuhdee awhuulj nuhruusuu salah dohson nuhur shinjilgee ogood eruul garsan tegeed suuldee bi ooroo yawdaltai huuhen bolj huviraad dahin shinjilgee ogch buun asuudal bolj baij eruul gedgee medsen Baynzurkh duurgiin 10-r tuv bol uneheer hariutsalagagui mash muuhai hariltsaatai gazar ter jiremsen ehchuuded tsag ogdog suvilagch ni mash buduuleg hun baisan dahij l tend ochihgui gej shiidsen dee

Avatar

suugii 2017-08-10 202.70.46.227

yag vnen bi bas bayanzvrhiin 10r tovd vzvvldeg ih zantai hvn ihtei aash muutai emchid vzvvleh ih hetsvv baih emch gej barag bhgvi shd bainga l amarsan huraltai gene

Avatar

Зочин 2017-08-10 202.131.225.197

delxii dayar bux yum buren avtomat bolchood baixad xaraanii medremj ch gex shig yu ve

Avatar

Eej 2017-08-10 203.91.115.44

Баянзүрх дүүргийн эмнэлгийн урд байдаг Монгол эмнэлгийн лабортор намайг тэмбүүтэй дохтой элэгний В С вирустай удахгүй үхэхгэж байгаа юм байна гэдсэн дэх хүүхдээ бага сартай байгаа дээр авхуул гэж оншилж намайг 2 өдөр сэтгэд күйн гүн шоконп оруулж байсан гэтэл халдварь дээр очиод шинжилгээ өгахөд бүх зүйл зүв зүгээр би эв эрүүл сав саруул байсан юм

Avatar

Болор 2017-08-10 66.181.178.225

БЗД-ын 10р төвийн 7р хороо хариуцсан эмэгтэйчүүдийн эмч ажлын цаг эхэлчихээд байхад баахан жирэмсэн өвдсөн хүүхнүүд үүдэндээ очерлуулаад цай уугаад орж гарсан эмч нартай ангалзаж байснаа тэр олон хүлээж байгаа хүмүүсийг бүлтэлзүүлэн горьдоогоод үүдээ түгжээд гараад явсан Эргэж ирэхээр нь орох уу гэж нэг жирэмсэн [Хориотой Үг] ороод юу ч юм дутуу энэ тэр гэж загнуулаад гарсан Би араас нь орох уу орох уу гэж байн байн онголзуулж байж арай гэж нэг юм орсон чинь үзэхгүй утсаар яриад хялалзаад суугаад байхаар нь хэдэн үг хэлчихсэн чинь бөөн юм болсон Амбулторийн эрхлэгчийг утасдаж дуудаад би ийм нөхцөлд ажиллаж чадахгүй энэ олон жирэмсэн хүнтэй ажилладаг хүн иймэрхүү хүмүүст доромжлуулаад ажлаа хийж чадахгүй энэ тэр гээд бөөн юм болсон Би өөрөө эвгүй байдалд ороод юу ч хэлж чадахгүй нулимс дуслуулаад гарч явсан даа Тийм жүжигчин хүнийг кинон дээр л харсан болохоос ёстой эвгүй юм байна лээ Хамгийн харамсалтай нь харьяаллын дагуу тэр хүн дээрээ дахиж орохоос өөр аргаггүй болсон Сэтгэл санааны маш их дарамтанд орсон доо Эмчээ сонгож үзүүлдэг болвол эмч нарын харьцаа чанар сайжрах байх даа

Avatar

Зочин 2017-08-10 202.9.43.208

Угаасаа л ихэнх нь тэмбуутэй байдаг болохоор бур рефлекс болчихгуй юу

Avatar

Зочин 2017-08-10 27.123.212.133

ХЭХЭ гэж нэг юм тэмбүүгээ тараагаад л яваа юм аа даа

Avatar

иргэн 2017-08-10 103.57.93.15

Амныхаа зоргоор ангайж ангайсаныхаа зоргоор чалчдаг ДОРЖПАГАМ мэтийн юмнуудаар ийм хариуцлагатай ажил бүү хийлгэ иргэдэд хал багатайгаар инь хэдэн сар шал арчуул

Avatar

Facebook 2017-08-10 202.70.40.219

Төрийн албаны сүлжээнээс хувийн facebook гэх мэт сүлжээг хаах хэрэгтэй юмшдээ дэмий юм үзэж маазарч байгаад эерэг гэсэн тамгаа андуураад л дарчихсан биз Ажлаа хийж байна гэдгээ ер нь мэддэг хүүрүүдүү

Avatar

Ganbat emch 2017-08-10 202.131.250.130

Жирэмсэн үед тэмбүүгийн сорил 2 хувь хуурамч эерэг гардаг тул үйлчүүлэгчээс лавлаж оношийг тавих хэрэгтэй Улаанбаатар болон энд тэнд ийм алдаа нилээд гарч хүнийг эвгүй байдалд оруулж байгаа Мэргэжлийн хүмүүс анхаарах хэрэгтэй

Avatar

Зочин 2017-08-10 202.179.26.180

Хуурамч эерэг гардаг зарим тохиодлуудыг тайлбарлаж өгөөгүйн улмаас ийм бдлд орлоо л доо

Avatar

Зочин 2017-08-10 202.4.248.65

Өрхийн эмнэлэг найдваргүй Эмч нарыг аттестатчилж байх хэрэгтэй

Avatar

Зочин 2017-08-10 202.179.27.211

Сайд Цогцэцэг чинь өөрөө уг нь арьс өнгөний эмч ухаантай юм Гэхдээ тэр ч тэмбүү хамуугаа ялгахгүй ээ муу сурлагатан байсан юм 60 тэрбумын нэг шүү дээ 2 5 тэрбумыг өгч сайд болсон гэжугай Балай авгайг зайлуулахгүй бол Эрүүл мэндийг дэмжих сангаас 90 сая төгрөг авч эмнэлгийн ажилчдын баярыг өнөөдөр тэмдэглэх гэж байгаа Түүнийгээ арга хэмжээ зохион байгуулдаг компаниар өчнөөн мөнгө төлж хийлгүүлж байгаа Буянт-Ухаа дахь спортын ордонг заавал дүүргэ гэж эмнэлгийн дарга нараа дарамталж байгаа Улаан хивс дэвсээд алцан майжиг царайлаад спорт ордонд орох юм гэсэн 400 хүнд эрүүлийг хамгаалахын тэргүүн өгч эмнэлгийн дарга нарыгаа тэр хүмүүсийг шагнах мөнгөн шагналыг өөрт нь бэлнээр авчирч өг гэсэн Энэ бүхэн зөвхөн огцормооргүй байгаагийн төлөө юм шүү дээ Бас өөрийнхөө хамуу харшлын эмнэлэгт вирүс тоолж даатгалын мөнгө цохиж байгаа дуулиан ч бас байгаа Энэ бүхнийг зогсоохын төлөө тэмцэж байгаа шударга хүмүүс бас байгаа гэдгийг эцэст нь хэлье

Avatar

Зочин 2017-08-10 202.179.27.211

Сайд Цогцэцэг чинь өөрөө уг нь арьс өнгөний эмч ухаантай юм Гэхдээ тэр ч тэмбүү хамуугаа ялгахгүй ээ муу сурлагатан байсан юм 60 тэрбумын нэг шүү дээ 2 5 тэрбумыг өгч сайд болсон гэжугай Балай авгайг зайлуулахгүй бол Эрүүл мэндийг дэмжих сангаас 90 сая төгрөг авч эмнэлгийн ажилчдын баярыг өнөөдөр тэмдэглэх гэж байгаа Түүнийгээ арга хэмжээ зохион байгуулдаг компаниар өчнөөн мөнгө төлж хийлгүүлж байгаа Буянт-Ухаа дахь спортын ордонг заавал дүүргэ гэж эмнэлгийн дарга нараа дарамталж байгаа Улаан хивс дэвсээд алцан майжиг царайлаад спорт ордонд орох юм гэсэн 400 хүнд эрүүлийг хамгаалахын тэргүүн өгч эмнэлгийн дарга нарыгаа тэр хүмүүсийг шагнах мөнгөн шагналыг өөрт нь бэлнээр авчирч өг гэсэн Энэ бүхэн зөвхөн огцормооргүй байгаагийн төлөө юм шүү дээ Бас өөрийнхөө хамуу харшлын эмнэлэгт вирүс тоолж даатгалын мөнгө цохиж байгаа дуулиан ч бас байгаа Энэ бүхнийг зогсоохын төлөө тэмцэж байгаа шударга хүмүүс бас байгаа гэдгийг эцэст нь хэлье

Avatar

Зочин 2017-08-10 202.179.27.211

Сайд Цогцэцэг чинь өөрөө уг арьс өнгөний эмч ухаантай юм Гэхдээ тэр ч тэмбүү хамуугаа ялгахгүй ээ муу сурлагатан байсан юм 60 тэрбумын нэг шүү дээ 2 5 тэрбумыг өгч сайд болсон гэжугай Балай авгайг заулуулахгүй бол Эрүүл мэндийг дэмжих сангаас 90 сая төгрөг авч эмнэлгийн ажилчдын баярыг өнөөдөр тэмдэглэх гэж байгаа Түүнийгээ арга хэмжээ зохион байгуулдаг компаниар өчнөөн мөнгө төлж хийлгүүлж байгаа Буянт-Ухаа дахв спортын ордонг заавал дүүргэ гэж эмнэлгийн дарга нараа дарамталж байгаа Улаан хивс дэвсээд алцан майжиг царайлаад спорт ордонд орох юм гэсэн 400 хүнд эрүүлийг хамгаалахын тэргүүн өгч эмнэлгийн дарга нарыгаа тэр хүмүүсийг шагнах мөнгөн шагналыг өөрт нь бэлнээр авчихч өг гэсэн Энэ бүхэн зөвхөн огцормооргүй байгаагийн төлөө юм шүү дээ Бас өөрийнхөө хамуу харшлын эмнэлэгт вирүс тоолж даатгалын мөнгө цохиж байгаа дуулиан ч байс байгаа Энэ бүхнийг зогсоохын төлөө тэмцэж байгаа шударга хүмүүс бас байгаа гэдгийг эцэст нь хэлье

Avatar

s** 2017-08-10 43.250.126.94

ene sdag mergejliin shalgaltiig ni uguuleech unana daa

Avatar

Зочин 2017-08-10 103.229.121.223

ЭМ-ийн салбараар зөндөө Доржпагма Дулмаатангууд байгаа Яана даа

Avatar

зочин 2017-08-10 66.181.191.159

60 тэр бумын гайн нэг жишээ

Avatar

МОНГОЛ 2017-08-10 203.91.118.180

ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТАНД ОРООД ЯВЖ БАЙХАД ЭМЧ СУВИЛАГЧДЫН [Хориотой Үг] ХЭЦҮҮ ХЭЦҮҮ ЖИРЭМСЭН ХҮН ХҮНТЭЙ АМ ЗӨРЖ БОЛОХГҮЙ ЁСТОЙ ХЭЛЭЭ ХАЗААД Л ЗОГСДОГ ШҮҮ ТӨР ЗАСАГ ҮҮНИЙГ ХАРАХ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ

Avatar

МОНГОЛ ХҮН 2017-08-10 203.91.118.180

МОНГОЛ ХҮНД ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ УЛСЫНХ ХУВИЙНХ ГЭЛТГҮЙ ҮНЭГҮЙ БОЛГОМООР ЮМ 3 САЯУЛАА ШҮҮ ДЭЭ ХИЧНЭЭХЭН ХҮН ӨВДӨХ ЮМ БЭ ҮСРЭЭД Л 1500 НЬ ӨВДӨНӨ БИЗ

Avatar

Монгол хүн 2017-08-10 103.9.91.66

Монгол хүний эрүүл мэндийн асуудал аюултай байдалд байсаар байх уу гар утас өдөр тутам хөгжиж шинийг аваад байж эрүүл мэндийн байгууллага харааны мэдрэмжээр шинжилгээ гаргана гэдэг юу гэсэн үг вэ Аймаг орон нутгийг засмал замаар холбох гээд асар их хөрөнгө зараад байдаг тэр чинь эргээд аюул болоод байна хурдтай давхиж байгаад нас бараад байна Эргээд эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадахгүй шинжилгээ оншилгоогоо буруу хийгээд амь нас эрүүл мэндээрээ хохирох явтал тасрахгүй байна Ерөнхийлөгч УИХ-ын дарга Ерөнхий сайд нар халаа сэлгээ сандал суудалтайгаа зууралдсаар байтал тусгаар тогтнолын баталгаа болсон эрдэнэт хүнд чинь аюул нүүрлээд байна агуу юм бүхэн энгийн зүйлээс эхлэлтэй

Avatar

Зочин 2017-08-10 202.9.41.212

yamar zevuun yum be Одоохондоо манайх лабораторийн эмчгүй байгаа Тэгээд лаборант чинь өөрийнхөө харааны мэдрэмжээр оношлоод явж байна” yu ve nuden barimjaagaar tooldog gsn ug uu ene chin yu bolj bnaa heleh ug alga iim bolohoor manai emnlegiin salbar ali 19 r zuundaa mulhuud bn shde huuhed ***h shahsan bn shde

Avatar

Зочин 2017-08-10

ийм увайгүй нийгэмд бэлтгэгдэж байгаа эмч нар хамгийн аюултай

Avatar

Зочин 2017-08-10 66.181.160.60

60 -ийгаа төлөөд ажилд орсон улсууд иймэрхүү л байншдэ Өөр яахын

Avatar

Зочин 2017-08-10 66.181.177.46

Өөр газар шинжилгээ өгөөд ирэхэд "Үгүй ээ наадах чинь буруу манайх л зөв" гээд аюултай тариа хийх гээд дайраад байдаг яасан улайрсан алуурчингууд вэ Цөмд нь арга хэмжээ авах хэрэгтэй

Avatar

Зочин 2017-08-10 103.229.121.223

ЭРХ БАРИГЧИД АА ИЙМ БОЛОХООР Л МОНГОЛЧУУД ГАДАГШАА ЭМЧЛҮҮЛЭХЭЭР ЗҮТГЭЦГЭЭГЭЭД БАЙГАА ЮМ ШҮҮ ДЭЭ ТА НАР Ч БАС БҮГД ТЭГДЭГ МОНГОЛД АМЬДРАХ НЬ БҮҮ ХЭЛ АМЬД ЯВАХ Ч БАТАЛГАА БАЙХГҮЙ БОЛЧИХСОН

Avatar

Ama 2017-08-10 67.81.182.161

Mongol emch **** ****

Avatar

Ah 2017-08-10 67.81.182.161

Eyreg tsustai torson humuus b dag buruu onshildog

Avatar

zochin 2017-08-10

Гэхдээ цоо эрүүл хүнийг тэмбүүтэй гэж андуурах явдал маш цөөн гардаг gj yu gsn ug vee garah yosgu biz dee ene dorjpagma nyamsure laborant nart 3uland n adilhan hariutslaga tootsoh heregtei

Avatar

Би 2017-08-10 150.129.142.46

Эмч гэсэн сайхан нэр зүүсэн айхтар хүмүүстэйгээ хуулийн болон мэргэжилийн арга хэжээ авах хэрэгтэй энэ хүн цаашид ажилах чадвартай үгүй гэдгийн шалгах хэрэгтэй ажилаас хална өөр газар ажилд ороод мөн адилхан

Avatar

Zochin 2017-08-10 150.129.143.251

Im l bolson shude emnelegt emch nart itgej erusu boloxgui mash ayultai bolson ulsin emnelegt mungu karmalad l suj bna emch nar xulig changa bolgox xeregtei xariutslaga totsdog bolmor bna mongolin emnelegin salbar unexer xetsu bna shiner Anagaxin ded tugsuj garchad l shinjilgeni xariu unshij chadaxgui xumus emch xij bgad unexer xaramsaj bna

Avatar

Зочин 2017-08-10 66.181.185.127

emch nar face uhdagaa bolih heregtei

Avatar

Зочин 2017-08-10 202.21.117.194

Хүний амь насаар тоглож байна шүү дээ наад эмчээ ажлаас нь хал

Avatar

Зочин 2017-08-10 202.21.117.194

Цагаан халаад нөмөрсөн алуурчдыг зайлуулаач

Avatar

Зочин 2017-08-10 103.229.121.223

ЦОГЦЭЦЭГ ГЭДЭГ САЙД ОЛНЫ ДУНД ШОУ ЦОГЦЭЦЭГ ГЭДЭГ НЭР АВЧИХААД БАЙГАА АРД НЬ БАЙГАА ЭМЧ НАР ИНГЭЭД ДАВХАР ДАВХАР АМИАР НААДААД СУУЦГААЖ БАЙДАГ

Avatar

Зочин 2017-08-10 202.179.27.211

Удахгүй Үнсцэцэг болно Цог унтрахаараа үнс болдог байхаа

Avatar

Зочин 2017-08-10 103.229.121.223

Б РЕНЧИН ГУАЙ ОХИНОО АНАГААХ ТӨГСӨХӨД ХЭЛЖ БАЙСАН ҮГ АЙХТАР УТГАТАЙ САНУУЛГА ШҮҮ ИЙМЭРХҮҮ ХАРИУЦЛАГАГҮЙ ХҮНИЙ ТӨЛӨӨ СЭТГЭЛГҮЙ ДИПЛОМНЫ ГОЛУУДААС СЭТГЭЛТЭЙ АСРАГЧ ХАМААГҮЙ ДЭЭР ХҮНИЙ БОЛОВСРОЛЫН ДЭЭД НЬ ДИПЛОМ БИШ СУУРЬ ХҮМҮҮЖИЛ НЬ ЮМ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2017-08-10 182.160.37.15

Энэ эрүүл мэндийн даатгалын систем улсын бүх шатны эмнэлэгүүдийн тогтолцоог өөрчилж хариуцлагатай хяналттай найдвартай болгох шинэчлэл хийхгүй бол ийм байдал үргэлжилсээр л байх болно

Avatar

Зочин 2017-08-10 203.91.118.180

ийм хариуцлаггүй новшын гарууд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж