Дэлхийн III дайн Гуамд эхлэх үү?

Хуучирсан мэдээ: 2017.08.10-нд нийтлэгдсэн

Дэлхийн III дайн Гуамд эхлэх үү?

Дэлхийн III дайн Гуамд эхлэх үү?

-Гуамын арал нь Испани-Америкийн дайны үеэс буюу 1898 оноос АНУ-ын газар нутагт тооцогдох болсон ч тус арлын 160,000 иргэн хязгаарлагдмал эрхтэй Америкийн иргэнд тооцогддог-

Номхон далайд орших Гуам арлын оршин суугчид Хойд Солонгосын пуужингийн заналхийллээс эмээж байна. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Пхеньяныг “галаар цохино” гэж сүрдүүлсний хариуд Хойд Солонгосын эрх баригчид Гуам арлыг онилоод буйгаа мэдэгдсэн юм.

Гуам арал нь АНУ-ын хувьд стратегийн бөмбөгдөгч онгоц, хөлгүүд байрладаг Номхон далайн чухал байршил аж. Хойд Солонгосоос Цагаан ордныг харвахаар сүрдүүлж байсны хажууд Гуамыг пуужингаар харвана гэдэг заналхийлэл илүү бодитой мэт санагдаж байгааг оршин суугчид хэлж байна. НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангатгасны хариуд Пхеньян цөмийн технологи хөгжүүлэлтээ улам хурдасгасан тухайгаа олон улсад зарлах аж. Хойд Солонгос өнгөрсөн долдугаар сард хэд хэдэн удаа тив алгасах баллистик пуужингийн туршилт явуулсан билээ.

Гуам арал нь Хойд Солонгосын нийслэл Пхеньян хотоос зүүн өмнө зүгт 3380 км зайтай оршдог бол Хавайн Хонолулу хотоос баруун зүгт 6115 км зайтай оршдог аж. Гуамын арал нь Испани-Америкийн дайны үеэс буюу 1898 оноос АНУ-ын газар нутагт тооцогдох болсон ч тус арлын 160,000 иргэн хязгаарлагдмал эрхтэй Америкийн иргэнд тооцогддог. Гуамын аралд АНУ-ын томоохон цэргийн бааз байрладаг нь Хятад, Орос, Хойд Солонгостой хийх сөргөлдөөнд чухал үүрэгтэй. Тиймдээ ч Гуам аралд пуужингийн довтолгооноос хамгаалах “THAAD” системээ байршуулсан байдаг. Өмнө нь 2013 онд Хойд Солонгос Гуам руу баллистик пуужингаар харвахаар заналхийлэхэд АНУ-ын конгрессын гишүүн Маделейн Бордалло “THAAD” системийг бэлэн байдалд ажиллуулах үүрэг өгч байжээ.

“Terminal High Altitude Area Defense” (THAAD) дэлхий даяар Шуурхай хариу арга хэмжээ авах баллистик пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах зэвсгийн систем юм. THAAD бол агаарт байх бүх төрлийн баллистик пуужинг устгах чадалтай хурдан зөөвөрлөх боломжтой газарт суурилсан пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах бүрэлдэхүүн. THAAD-ийн хослол сайн хамгаалсан бөгөөд дайны талбайн гаднаас эсрэг талын пуужинг онилон нарийн тооцоололтойгоор амдуулж нисгэх бөгөөд хоёр пуужин агаар мандалд огтлолцох үед үй олноор хөнөөх зэвсэг устах юм.

Хойд Солонгос нь Гуам арлыг Хвасон-12 гэх алс ба дундын зайн тусгалын баллистик пуужингаар харвахаар төлөвлөжээ. Хойд Солонгос өнгөрсөн долдугаар сард “Хвасон-12” тив алгасах баллистик пуужинг амжилттай туршиж, түүнд оролцсон эрдэмтдийг удирдагч Ким Чен Ун өөрийн биеэр шагнасан юм. Тэрбээр пуужинг амжилттай туршсан нь манай улсын стратегийн байр суурийг үндсээр нь өөрчиллөө хэмээн мэдэгдэж байв.

Б.ТУЯА

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж