Аж үйлдвэрийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан хөдөлмөр, гавьяаг нь үнэлж П.Дамдинд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгохоор болжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, дээрх хүндтэй цолыг олгохоор болсон байна.
Шагналыг маргааш 11.30 цагт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулах юм байна.
Паавангийн Дамдин хэмээх энэ эрхэм өмнө нь Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллаж байсны зэрэгцээ хуучнаар МАХН-ын Төв хорооны Улс Төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргын албыг тус, тус хашиж явжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар маргааш мөн олон хүн төрийн шагнал авах юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ