2017 оны наймдугаар сарын 09-ны өдөр “I”, “II’ ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 529,460 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Таван толгой’ компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 8.68%-иар өссөн бол ‘Монинжбар” компанийн ханш хамгийн өндөр буюу 4.92% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,100 ширхэг үнэт цаас 114,070,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Компанийн өрийн хэрэгслийн хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10 ширхэг ‘Сүү’ бонд 1,000,000 төгрөгөөр арилжаалагдсан байна
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 909.22 нэгж болж, 0.76%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,671,817,667,234 төгрөг болсон байна.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ