Машин, мотоциклоо зориулалт бусаар тоноглосон бол хариуцлага тооцно

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Машин, мотоциклоо зориулалт бусаар тоноглосон бол хариуцлага тооцно

Машин, мотоциклоо зориулалт бусаар тоноглосон бол хариуцлага тооцно

Нийслэлийн автозамын гудамж, талбайд шөнийн цагаар чанга дуутай мотоцикль, дөрвөн дугуйт, зориулалтын бусаар тоноглосон, бүдүүн яндан суурилуулсан автомашинууд дрифт хийж, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа тухай гомдол иргэдээс олонтаа ирдэг ажээ. Тиймээс энэ төрлийн зөрчлийг илрүүлэх, арилгах, таслан зогсоох зорилгоор Замын цагдаагийн албанаас хяналт шалгалт явуулж эхэлсэн байна.

Урьд шөнийн /наймдугаар сарын 08-09-нд шилжих шөнө/ хяналт шалгалтаар зориулалт бусаар тоноглосон хоёр тээврийн хэрэгслийг түр саатуулжээ. Мөн ийм зөрчил бүхий 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг арилгуулахаар дүүргүүд дэх Замын цагдаагийн хэлтэст хүргүүлсэн байна.

Замын цагдаагийн албанаас жолооч нарт хандаж замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөндөө соёлтой оролцохыг уриаллаа.

Д.Цэц

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж