Зүүн гар талаас С.Бямбасүрэн
Бүх Японы ахлах сургуулийн спортын их наадам өнгөрөгч долоо хоногт Токио хотноо болсон талаар бид мэдээлсэн билээ. Тус тэмцээний сүмо бөхийн аварга шалгаруулах тэмцээний аваргын төлөө Монголын хоёр бөх үлдэж А.Амарсанаа түрүүлж, С.Бямбасүрэн үзүүрлэсэн. Тэгвэл энэхүү барилдаанд дэд байранд орж, мөнгөн медаль хүртсэн С.Бямбасүрэн мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Д.Дагвадоржийн том ах Д.Сугаррагчаагийн хүү аж. Тус тэмцээнд Асашёорюү Д.Дагвадорж 1998 онд оролцож, хүрэл медаль хүртэж байжээ. Тэгвэл энэ жилийн барилдаанд С.Бямбасүрэн үзүүрлэж, авга ахынхаа амжилтыг ахиулсан байна.
Мэргэжлийн сүмогийн 68 дахь ёкозүна Д.Дагвадорж С.Бямбасүрэнгийн амжилтын талаар өөрийн твиттэр хуудсаар бичжээ.
Бүх Японы ахлах сургуулийн сүмо бөхийн тэмцээнд түрүүлсэн А.Амарсанаа ахлах сургуулийн ёкозүна цол хүртсэн байна.
Бүх Японы ахлах сургуулийн сүмо бөхийн тэмцээнд түрүүлсэн А.Амарсанаа ахлах сургуулийн ёкозүна цол хүртлээ. 2017.08.06
Ч.БОЛОР