Э.Бучард хосын төрөлд өрсөлдөж байна

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Э.Бучард хосын төрөлд өрсөлдөж байна

Дорнод аймгийн удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр болж, Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс /УЦУОШТ/ цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааныхаа үр дүнг танилцуулжээ.

Талбайн теннисний энэ оны сүүлийн “Их дуулга” тэмцээн болох Америкийн нээлттэй тэмцээн энэ сарын 28-д Нью-Йорк хотноо эхлэх билээ. Тэгвэл тус тэмцээний өмнөх цуврал тэмцээнүүд үргэлжлэн явагдаж байна.

Канадын Торонто хотод “Rogers Cup тэмцээн өнгөрөгч даваа гаригт эхэллээ. Тус тэмцээнд Чехийн К.Плишкова, Германы А.Кербер, Данийн К.Возняцки, Чехийн П.Квитова нарын олон шилдэг теннисчид оролцож байна.

Тэмцээний эхний тойрогт оноолт таарсан Канадын Э.Бучард, Хорватын Донна Вечикийн тоглолт өчигдөр боллоо. Энэхүү тоглолтод Хорват теннисчин өрсөлдөгчөө 6:3, 6:4 онооны харьцаагаар буулган авч дараагийн тойрогт үлдлээ.

Энэ жил 23 настай Канадын Э.Бучард сүүлийн хоёр жил бэртлийн улмаас өндөр амжилт үзүүлж чадахгүй байгаа билээ. Тэрбээр 2014 онд оргил амжилтуудаа үзүүлж, Австрали, Францын нээлттэй тэмцээний хагас шигшээд үлдэж, улмаар Уимблдоны финалд хүрч байсан юм.

Өсвөр наснаасаа эхлэн теннисний талбайд өндөр амжилтыг үзүүлсэн түүнээс олон амжилтуудыг хүсдэг. Тэгвэл Бучард “Rogers Cup”-т цагаан хуудсаар оролцсон ч эхний тойргийг давж чадаагүй байна. Хэрвээ тэр дараагийн тойрогт шалгарсан бол тэмцээнд гуравт эрэмбэлэгдэн тоглож буй Германы А.Кербертэй тоглох байсан юм.

Гэхдээ Бучард ганцаарчилсан төрлөөс хасагдсан ч хосын төрөлд Чехийн К.Плишковатай тоглож байгаа бөгөөд тэд хоёрдугаар тойрогт үлджээ.

Rogers Cup” тэмцээний аваргууд ирэх ням гаригт тодорно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж