Монголын боксын Үндэсний шигшээ багийн тамирчид Германыг зорьсон талаар өчигдөр мэдээлсэн билээ. Тэгвэл манай баг тамирчид Франкфурт хотын ойролцоох бэлтгэлийн төвд бэлтгэлд гарчээ. Энэ төвп олон улсын хамтарсан бэлтгэл эхэлжээ.
2017 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 25-аас есдүгээр сарын 2-ны өдрүүдэд Ханбург хотноо болно.
Дэлхийн аваргад манай улсаас Гавьяат тамирчин Д.Отгондалай /60 кг/, ОУХМ Б.Чинзориг /64 кг/, Г.Ган-Эрдэнэ /49 кг/, Б.Түвшинбат /69 кг/ нар тулалдана. Манай тамирчид өнгөрөгч дөрөвдүгээр сард Узбекистанд болсон Азийн аварга шалгаруулах тэмцээнээс эрхээ авсан юм.
ДАШТ-ий өмнөх олон улсын хамтарсан бэлтгэл Франкфурт хотын ойролцоох бэлтгэлийн төвд болж байгаа аж.
Ч.БОЛ