С.Баярын хүсэлтийг Ерөнхийлөгчид мэдүүлнэ

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

С.Баярын хүсэлтийг Ерөнхийлөгчид мэдүүлнэ

С.Баярын хүсэлтийг Ерөнхийлөгчид мэдүүлнэ

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суугаа Элчин сайд С.Баяр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны яаманд ирүүлжээ. Энэ тухай мэдээллийг албан эх сурвалж нотоллоо.

Элчин сайд С.Баяр хүсэлтдээ “Элчин сайдын ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтэй байгаа тул хууль тогтоомжийн дагуу эгүүлэн татах асуудлыг шийдэж өгнө үү” гэжээ.

Хуульд зааснаар Засгийн газар энэ асуудлыг хэлэлцэн, улмаар Ерөнхийлөгчид шийдвэрээ танилцуулна. Үүний дараагаар УИХ-аар хэлэлцэн, эгүүлэн татах асуудлыг эцэслэх учиртай.

Онцлоход, УИХ-аас 2016 оны арваннэгдүгээр сарын 16-нд С.Баярыг Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсад суух Элчин сайдаар томилж байв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж