Үнийн өсөлт Азийг заналхийлж байна

Хуучирсан мэдээ: 2011.01.20-нд нийтлэгдсэн

Үнийн өсөлт Азийг заналхийлж байна

Хурдацтай хөгжиж буй Азийн орнуудын бодлого боловсруулагчид бодлогын хүүгийн төвшинг нэмэгдүүлж, дотоодын мөнгөн тэмдэгтийн ханшийг хэт өндөр болохоос сэргийлж, инфляцийг бууруулах арга хэмжээ ихээр авах ч эдийн засгийн өсөлт 2011 онд багахан хэмжээгээр л буурах хандлагатай байна. Ази, Номхон далайн 13 орны эдийн засгийг “Reuters” агентлагийн судалгаанд хамруулсан бөгөөд 2010 онтой харьцуулахад харьцангуй буурахаар байгаа ч АНУ болон Европын орнуудтай харьцуулахад хавьгүй илүү байхаар байна. Шатахуун болон хүнсний үнийн өсөлтөөс болж Засгийн газрууд болон төв банкуудын зүгээс эдийн засгийн өсөлтийг бууруулсан ч хамаагүй мөнгөний бодлогодоо өөрчлөлт оруулж инфляци нэмэгдэхээс сэргийлэхээр ажиллаж байгаа юм.

Хятадын эдийн засаг энэ онд 9,3 хувиар  өсөх төлөвтэй байгаа нь 2010 оныхтой харьцуулахад бага байна. Гэвч инфляцийн төвшин 4,3 хувь болж нэмэгдэхээр байгаа гэдгийг “Reuters” агентлагаас эдийн засагчдын дунд хийсэн судалгаа харуулж байгаа юм. Хятадын ДНБ-ий хэмжээ 2011 онд 9,3 хувиар өснө гэж шинжээчид тооцоолж байна. Мөн эдийн засгийн өсөлтийн хурдаар БНХАУ-ын ард орж, удалгүй эдийн засгийн цар хүрээгээр Японыг ардаа орхихоор байгаа Энэтхэгт инфляцийн төвшин 8,8 хувь байхаар байгаа аж. Энэтхэгийн эдийн засаг энэ онд 10 хувь байна гэжээ.

Мөнгөний бодлогыг чангаруулах төлөв нь өнгөрсөн онд хурдацтай өсч буй Азийн зах зээлээс их хэмжээний ашиг олохоор төвлөрч байгаа гадаадын хөрөнгө оруулагчдад таагүй нөлөө үзүүлэхээр байгаа аж.

Инфляцийн өсөлтөөс болж Азид өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсч байгаа билээ. Үүн дээр нэмээд зарим бүтээгдэхүүний хангамж буурч байгаа нь ч хэрэглэгчдэд таагүй нөлөө үзүүлж байна. Хятад улсын эрэлт хүчтэй нэмэгдэж байгаа ч нүүрс, зэс зэрэг аж үйлдвэрлэл, дэд бүтцийн салбарын гол бүтээгдэхүүний нийлүүлэлт багасч байгаа билээ. Энэтхэг улсад сонгинын үнэ огцом өсч, хүнсний хямрал дэгдээд байгаа билээ. Тус улсын инфляцийг тодорхойлогч бөөний үнийн индекс 2011 оны гуравдугаар сар хүртэлх 12 сарын байдлаар 8,8 хувиар өснө гэж шинжээчид тооцоолж байна.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж