Хятадад зургаан жуулчин амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Хятадад зургаан жуулчин амь үрэгджээ

Хятадад зургаан жуулчин амь үрэгджээ

Хятадын уулархаг Сичуань мужид өчигдөр орой 7.0 магнитудын газар хөдөлснөөс амь үрэгдсэн хүний тоо 13 болсныг орон нутгийн албаныхан мэдээлжээ. Амь үрэгдэгсдийн дунд гадаадын зургаан жуулчин байгаа аж.

Газар хөдлөлт Сичуань мужийн хүн бага суурьшсан бүсэд болсон ч жуулчдын ихээр зорчдог газар аж. Хятадын албаныхан газар хөдлөлтийн бүсээс 31500 жуулчныг яаралтай аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн байна.

Газар хөдлөлтийн улмаас олон барилга сүйдэж, 175 хүн гэмтэж бэртсэн байна. АНУ-ын геологийн судалгааны төвөөс мэдээлснээр хүчтэй газар хөдлөлт 10 км-ийн гүнд болжээ. Газар хөдлөлтийн үеэр зочид буудлын хүлээн авах хэсэг нурж хүмүүс дарагдсан аж. Тус зочид буудлаас 2800 хүнийг аюулгүй гаргажээ.

Үүнээс гадна өнөө өглөө Хятадын баруун хойд хэсгийн Шинжаан-Уйгурын алслагдмал нутагт 6.6 магнитудын газар хөдлөлт болсныг Бээжингийн албаныхан мэдээллээ. Одоогоор Шинжаан-Уйгурт нөхцөл байдал ямар байгаа талаарх мэдээлэл хараахан ирээгүй байна.

Газар хөдлөлтийн голомт Казахстаны хилээс 100 км орчимд Жинхэ хотод байжээ. Тус хот нь 140 мянга орчим оршин суугчтай аж. Газар хөдлөлтийн чичирхийлэл хэдэн зуун км-ийн хол орших Шинжаан-Уйгурын Урумчи, Карамай зэрэг хотуудад хүртэл мэдрэгджээ. Чичирхийлэл 20 секунд орчим үргэлжилжээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж