Канадын төлөөлөгчид иргэнээ суллуулахаар БНАСАУ-д айлчилсан уу?

Хуучирсан мэдээ: 2017.08.09-нд нийтлэгдсэн

Канадын төлөөлөгчид иргэнээ суллуулахаар БНАСАУ-д айлчилсан уу?

Лондонгийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж буй зэсийн үнэ өнөөдөр 7385 ам.доллар байна.

Канадын ерөнхий сайд Жастин Тюрдогийн аюулгүй байдлын зөвлөх Даниел Жин тэргүүтэй засгийн газрын төлөөлөгчид Пхеньянд айлчилсныг Хойд Солонгосын KCNA агентлаг мэдээлжээ. Гэхдээ тус агентлаг Канадын засгийн газрын төлөөлөгчид яагаад Пхеньянд айлчилсныг тодорхой мэдээлээгүй аж. 

Гэхдээ Канадын төлөөлөгчид Хойд Солонгост хоригдож буй иргэнээ суллуулах асуудлаар очсон байх магадлалтай юм байна. 

Канадын иргэн, 62 настай Хён Су Лим гэгч Хойд Солонгост хоригдоод хоёр жил хагас болж байгаа юм. Тэрбээр гэдэс нь өвдөж, цусны даралт ихсэж, бие нь муу байгаагаа гэр бүлийнхэндээ захидлаар дуулгасан аж. Түүний захидлыг Пхеньян дахь Шведийн элчин сайдын яам дамжуулсан байна. 

Өнгөрсөн зургадугаар сард Хойд Солонгост хоригдож байгаад ирсэн АНУ-ын сурагч Отто Вармбиер учир битүүлгээр нас барснаас хойш Лимийн гэр бүлийнхэн түүнийг суллуулах шаардлагыг засгийн газартаа эрчимтэй тавьж эхэлжээ. Лим нь Хойд Солонгосын төрийн эсрэг гэмт хэрэгт буруутгагдан 2015 оны арванхоёрдугаар сард хөдөлмөрийн лагерьт хорих ялаар шийтгүүлсэн аж. Тэрбээр Хойд Солонгост христийн сүмийн өмнөөс хүмүүнлэгийн үйл хэрэг хийж явжээ. 

Америк оюутан Отто Вармбиер 2016 оны эхээр Пхеньяны нэгэн зочид буудлаас зурагт хуудас хулгайлснаас үүдэн баривчлагдан хоригдож байсан юм. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард ухаангүй байдалтай АНУ-д эргэн ирснээс зургаан хоногийн дараа нас баржээ.

Б.ТУЯА

Эх сурвалж: CNN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж