Харин Засгийн газрын гишүүд цагаан сарын өмнө тэдгээр улсын сайчуудад шагналыг нь гардуулахаар орон нутгийг зорино. Ингэхдээ өвөлжилтийн нөхцөл байдал, тухайн орон нутаг бэлтгэлээ хэрхэн хангасантай газар дээр нь танилцаж, санал, дүгнэлтээ сар шинийн баярын дараа болох Засгийн газрын хуралдаанд оруулж хэлэлцүүлэхийг Ерөнхий сайд С.Батболд үүрэг болголоо.
Улсын сайн малчин
· Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн малчин Бандийн Баасанхүү, Өгийнуур сумын Орхон багийн Должингийн Цогоо, Хайрхан сумын Могой багийн малчин Зэвгийн Өлзийбадрах
· Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөх эрэг багийн малчин Зейнолдагийн Өмиртай, Цэнгэл сумын 3 дугаар багийн Жапарын Оралхан
· Баянхонгор аймгийн Баацагаан сумын 3 дугаар багийн малчин Цозонгийн Цогбадрах, Баян-Овоо сумын 3 дугаар багийн малчин Бямбын Лхагвасүрэн, Өлзийт сумын 2 дугаар багийн малчин Даваадоржийн Батбаяр
· Булган аймгийн Гурванбулаг сумын Тогоо багийн малчин Равжаагийн Дашзэвэг, Орхон сумын 3 дугаар багийн малчин Чимэдбалжирын Отгонбаяр
· Говь-Алтай аймгийн Төгрөг сумын 4 дүгээр багийн Гончигсүрэнгийн Энхтөр, Цээл сумын Бүрэнжаргалан багийн Ванчигийн Дүгэрсүрэн
· Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн малчин Лхамын Банди
· Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн малчин Шаравын Ганцэцэг
· Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын Цагаан хад багийн Дамбын Намсрай, Хатанбулаг сумын Агаруут багийн Шарнайн Чинбат
· Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар багийн Цогдэлгэрийн Жаргал
· Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 1 дүгээр багийн Наваантаягийн Жаргалсайхан, Гурвансайхан сумын Элгэн багийн Дондовын Дашдорж, Эрдэнэдалай сумын 4 дүгээр багийн Доржсамбын Юндэн
· Завхан аймгийн Дөрвөлжин сумын Буурал багийн Нанжийхүүгийн Цэвэгдорж, Түдэвтэй сумын Аргалант багийн Намсрайжавын Арийлгаа, Цэцэн-Уул сумын Жаргалант багийн Омборын Сүхбат
· Өмнөговь аймгийн Манлай сумын Жаргалант багийн Ишдоржийн Мөнхбат
· Өвөрхангай аймгийн Бүрд сумын 1 дүгээр багийн Сэрээнэндоржийн Сандагдорж, 3 дугаар багийн Батнасангийн Лхаасүрэн, Хайрхандулаан сумын 5 дугаар багийн Дуламдоржийн Тогмид
· Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Моностой багийн Чурайн Эрдэнээ, Орхонтуул сумын Хонгор-Овоо багийн Чойрогийн Баасанжав
· Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн Ухнаагийн Адъяа, Эрдэнэцагаан сумын 7 дугаар багийн Чойнжоогийн Цоггэрэл
· Төв аймгийн Баянцагаан сумын 4 дүгээр багийн Доохүүгийн Лхагвасүрэн, Эрдэнэсант сумын 2 дугаар багийн Дотийн Намхай
· Увс аймгийн Өндөрхангай сумын Цалуу багийн Лутын Халзанхүү, Сагил сумын Боршоо багийн Гэнэнгийн Батжаргал, Тэс сумын 1 дүгээр багийн Даваагийн Гэжээ
· Ховд аймгийн Зэрэг сумын Гүвээ багийн Өлзийн Цэнд-Аюуш, Манхан сумын Тахилт багийн Хасавын Хаянхярваа, Чандмань сумын Тахилт багийн Авирын Энхтайван
· Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 5 дугаар багийн Ширнэнгийн Батбаяр, Рэнчинлхүмбэ сумын Ходон багийн Жанчивын Хүүжий
· Хэнтий аймгийн Баянхутаг сумын 3 дугаар багийн Насангийн Жамсранжав, Жаргалтхаан сумын 2 дугаар багийн Зундуйн Пүрэвжав нарын 43 хүн тодорлоо.
Эдгээр малчид удам залгасан малчид төдийгүй цас зудын гамшгийг өөрсдийн идэвх зүтгэл,, хөдөлмөрийнхөө хүчээр малын хохирол, гарзгүй даван туулсан юм.
Мөн мал сүргээ өсгөхийн зэрэгцээ мал аж ахуйгаа эрчимжүүлэх, малын чанарыг сайжруулах, эрүүлжүүлэх, бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтаа нэмэгдүүлэх, сум, орон нутгийн хөгжид тодорхой хандив туслалцаа үзүүлэх, ажлын байр бий болгох, ядуу өрхийг малжуулах, малаа даатгуулах, залуу малчдад арга туршлагаа зааж сургах, бэлчээрийг нөхөн сэргээх, булаг шандын эхийг хамгаалах, “Үдийн цай” хөтөлбөрт сүү, цагаан идээ нийлүүлэх зэрэгт идэвх санаачлагатай оролцож бусдыгаа манлайлсан байна.
Дорнод аймгийн Булган сумын 3 дугаар багийн Самдангийн Итгэл, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит багийн Цэрэндоржийн Сэржмаа, Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багийн Даваахүүгийн Отгонбаатар нар “Улсын тэргүүний фермер”-ээр шалгарлаа.
Тэргүүний фермерүүд 3 жилийн хугацаанд сүүний болон хосолмол ашиг шимт цэвэр үүлдрийн хар, шар тарлан, алатау үүлдрийн үхэр үржүүлж, саалийн 305 хоногт нэг үнээнээс 3200-4500 литр сүү авсан байна.
Мөн 2-9 га хадлангийн талбайг хашиж га-гаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэн, хэрэгцээт өвс, тэжээл, даршийг 100 хувь хангаж, усан хангамжаа бүрэн шийджээ. Тэргүүний фермерүүд аж ахуйдаа жил бүр 10-35 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, 3-5 хүнийг ажлын байртай болгосон байна.
Тэд байгаль орчинд халгүй аргаар аж ахуйгаа эрхлэн, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, халдваргүйжилтийг бүрэн шийдэж, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл бүрдүүлэн, малаа даатгалд бүрэн хамруулж мал бүрийг хувийн дугаартай болгожээ.
Нэг малаас авах ашиг шимийг жил дараалан нэмэгдүүлж, мэргэжлийн байгууллагаар баталгаажуулсан цөм сүрэг болон зохиомлоор хээлтүүлсэн үнээний тоо нь жил дараалан өссөн, баталгаажсан малыг үржлийн зориулалтаар худалдсан зэрэг олон шалгуураар бусдыгаа хошуучилж Улсын тэргүүний фермер цол хүртэж байна.
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Хасу Мандал”, Дорнод аймгийн Баянтүмэн сумын “Модун Шанью”, Орхон аймгийн Жаргалант сумын “Бүтлийн ундарга”, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Ургацын ундраа”, Түшиг сумын “Анхтамир”, Цагааннуур сумын “Баяндулаан-Уул”, Төв аймгийн Угтаалцайдам сумын “Уушиг хайрхан”, “Мөнхшижир тариа”, Цээл сумын “Шим үр”, Хэнтий аймгийн Норовлин сумын “Мөнх-Улз” компанийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”-оор шалгарууллаа.
Тэргүүний тариаланч хамт олон болзол хангасан аж ахуйн нэгжүүд сүүлийн 3 жил дараалан улсын дундаж ургацаас үр тариа 4-11 цн-ээр илүү авсан бөгөөд үр, техник, технологи, сав агуулах, үтрэм, техник үйлчилгээний байрандаа шинэчлэл хийхийн зэрэгцээ орон нутгийнхаа залуус болон орлого багатай өрхүүдэд дэмжлэг үзүүлж, ажлын байраар хангасан байна.
Улсын тэргүүний тариаланчаар:
· Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Дарешханы Хабылхан
· Булган аймгийн Булган сумын Гомбын Дорж
· Говь-Алтай аймгийн Чандмань сумын Дамбажавын Батсүх
· Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сүрэн-Ухнын Батцоож
· Дархан-Уул аймгийн Орхон сумын Ноосонгийн Алтансүх, Хонгор сумын механикжуулагч Рэнцэнхандын Баярсайхан
· Дорнод аймгийн Хэрлэн сумын Жаавайн Сүхбаатар
· Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын механикжуулагч Сахилтын Баатар, Шаамар сумын Цэрэвийн Даваасамбуу
· Төв аймгийн Борнуур сумын Баатарын Агваансодном, Сүмбэр сумын механикжуулагч Бямбын Шонхоон, Цээл сумын механикжуулагч Батжавын Дамдинсүрэн
· Увс аймгийн Улаангом сумын Санжийн Нохойжав
· Ховд аймгийн Ховд сумын Буралбайн Кадирхан
· Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Мижиддоржийн Гантөмөр нар шалгарлаа.
“Тэргүүний тариаланч”-ийн болзол хангасан иргэд нөөц боломжоо ашиглан хөрсний үржил шим, чийг хамгаалах зорилгоор талбайгаа био болон органик бордоогоор бордох, суваг шуудуу татах, усалгааны хэмнэлтэт технологи үйлдвэрлэлд нэвтрүүлэх зэрэг ажлыг санаачлан хийсэн байна. Ингэснээр улсын дундаж ургацаас төмс 80-100 цн, хүнсний ногоо 60-250 цн илүү хураан авчээ.
Мөн сум, орон нутгийн залуучууд, ядуу өрхүүдэд арга, туршлагаа зааж сургахын зэрэгцээ 10 хүртэлх хүнийг байнгын болон түр ажлын байраар хангажээ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн албанаас мэдээллээ.