Хятадын баруун өмнөд хэсгийн Сичуаньд хүчтэй газар хөдөлснөөс таван хүн амь үрэгдэж, 60 гаруй хүн гэмтэж бэртжээ. Хятадын гамшгаас сэргийлэх үндэсний комиссын мэдээлснээр амь үрэгдсэн хүний тоо 100-д хүрч магадгүй хэмээсэн байна. Түүнчлэн 130 мянга гаруй байшин барилга сүйдсэн аж.
Газар хөдлөлтийн голомт Сичуань мужийн хойд хэсгийн хүн бага суурьшсан ч жуулчдын ихээр зорчдог газарт болсон аж. АНУ-ын геологийн судалгааны төвөөс Хятадын газар хөдлөлтийг 6.5 магнитуд гэж хэмжжээ.
Газар хөдлөлт орон нутгийн цагаар 21.20 цагт Сичуань мужийн төв Ченду хотоос хойд зүгт 300 км зайтай газар 10 км-ийн гүнд болжээ.
Газар хөдлөлтийн бүсэд ойр оршин суугчид чичирхийлэл 2008 оныхоос хүчтэй мэдрэгдсэн хэмээн мэдэгджээ. Сичуаньд өмнө нь 2008 онд хүчтэй газар хөдөлснөөс 70 мянга гаруй хүн амь үрэгдэж байв.
Б.ТУЯА
Эх сурвалж: ВВС
Холбоотой мэдээ