Хурмын даашинзны 2017 оны чиг хандлагад тавигдаж буй гол шалгуур нь задгай энгэр, сүйт бүсгүйн биеийн галбирыг тодотгосон байх ёстой ажээ. Мөн сүйт бүсгүйн толгойн чимэглэл урт, даашинзны мөр задгай байна.
Хуримын даашинзны 2017 оны чиг хандлагад гэгээлэг ягаан өнгийн даашинз орж ирж байна. Гэгээлэг ягаан өнгийн хурмын даашинз нь таныг бусдаас онцгой харагдуулна гэдгийг бүү мартаарай.
Холливудын одод олон нийтийн арга хэмжээ дээр нэг хэсэг бүгд нөмрөгтэй даашинз өмсдөг байсан. Тэр цаг мөчөөс хойш энэ төрлийн загвар хуримын даашинзны загварт орж ирсэн.
Бэлтгэсэн: Ц.Уран